Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Симба” Ц.Батааг барьцаалсан У.Баатаржав нарыг шалгаж дууслаа
Гэмт хэрэг

“Симба” Ц.Батааг барьцаалсан У.Баатаржав нарыг шалгаж дууслаа

Эрхэм админBy Эрхэм админ01/17/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүнээр 2004-2008 онд ажиллаж байсан “Симба” гэгдэх Ц.Батааг өнгөрсөн оны наймдугаар сард барьцаалж, машиныг нь хулгайлан, их хэмжээний мөнгийг нь дээрэмджээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “2023 оны наймдугаар сарын 4-нд Хан-Уул дүүргийн нутаг дахь орон сууцад зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд холбогдсон гурван хүнийг ЭЦА-нд шалгаж, Эрүүгийн хуулийн 13.2-2.3, 13.4-4.1, 13.6-2, 17.2-3.3 дахь заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн” хэмээн мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Батаад халдсан хүмүүсийг хүн хулгайлах, хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, заналхийлэх гэсэн зүйл заалтын дагуу яллагдагчаар татаж шалгасан аж.

Эл хэргийг “Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдон, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нартай хамтран гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон гэнэ. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн аж. Хохирогч эл хэргийг хэн нэгний захиалгаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь тогтоогдоогүй юм байна.

Цагдаагийнхан У.Баатаржавыг эл хэрэгт холбогдуулан шалгаж гэрт нь нэгжлэг хийгээд их хэмжээний хуурамч ам.доллар хадгалж байсныг хураан авчээ. Тиймээс У.Баатаржавыг дээр дурдсан зүйл заалтаас гадна Эрүүгийн хуулийн 18.7-гийн “Мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж ашигласан”, 20.4-ийн “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.