Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын харьяа Сайншанд сум дахь Түр хамгаалах байранд байсан 12, 13 настай охид энэ сарын 21-22-нд шилжих шөнө оргосон байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хууль, журамд заасны дагуу түр хамгаалах байранд 30 хоногийн хугацаагаар үнэ төлбөргүй байршуулдаг эрх зүйн зохицуулалттай. Уг байрны аюулгүй байдлыг цагдаа болон гэрээт харуул хамгаалалтын байгууллага харгалзан хариуцахаар хуульчилсан. Гэтэл ийм харуул хамгаалалттай байрнаас өсвөр насны хоёр охин оргосныг харж хянаагүй нь хариуцсан албан тушаалтнууд ажилдаа хайнга хандсаны илрэл гэлтэй.
Холбогдох байгууллагынхан оргосон хоёр охиныг эрэн хайхад тус сум дахь нэгэн зочид буудалд бүгж, 20, 21 настай залуустай хамт хонож, бэлгийн харьцаанд орсныг тогтоон Дорноговь аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.