Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Хахуулийн мөнгөө Ж.Ганбаатарын “Камдер” ХХК руу эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн А.Мөнхтайван нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Хахуулийн мөнгөө Ж.Ганбаатарын “Камдер” ХХК руу эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн А.Мөнхтайван нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/01/2024Шинэчилсэн:02/01/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан үйлдэлд холбогдсон А.Мөнхтайваны хэргийг бид энэ удаагийн Хавтаст хэрэг буландаа онцолж байна.

Учир нь тэрбээр 264 сая төгрөгийн хахууль авч, уг мөнгөөрөө УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий этгээдийн барьсан “Энканто”-д байр худалдан авсан байна. Улмаар хэрэг нь илэрч, ял авах нь тодорхой болонгуут хуулийн цоорхой ашиглан хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлж, хоригдохгүйгээр  торгуулаад өнгөрсөн юм. Өдгөө хэрэг давж заалдах шатны шүүхэд байгаа бөгөөд хэргийн талаар дэлгэрүүлэн хүргэж байна.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мөнхтайван нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас хахууль авч “Энканто таун” хорооллыг барьсан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх хэргээр өнгөрсөн оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийнн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ.

Уг шүүх хурлаар хахууль өгсөн болон авсан хүмүүсийг гэм буруутайд тооцож, ял оноосон. Тодруулбал,

А.Мөнхтайванг үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон.

Б.Цэнд-Аюушыг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Д.Энхтуяаг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оноосон түүхтэй.

Улмаар уг шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор А.Мөнхтайваны “Iphone-13” загварын 1 ширхэг гар утсыг, гэрээс нь хураагдсан 8572 ам.долларыг буцаан өгсөн байна. Үүнээс гадна  Д.Энхтуяагийн гэр, ажлын байрнаас хурааагдсан  20000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг, 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг  10000 воныг эргүүлэн өгчээ.

Анхан шатны шүүхээс тэдэнд хөнгөн ял оноосон нь эрүүл мэндийн шалтгаантай холбоотой юм. Тодруулбал,

А.Мөнхтайван мөрдөн байцаалтын явцад “…Миний бие эрүүл мэндийн салбарт 30 гаран жил ажилласан. …2019 онд ходоодноос цус алдаад амь насны заалтаар элэг шилжүүлсэн суулгах яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Үнэхээр амьдрал маань дуусах шатанд орсон байсан учраас хамаатан садан, найз нөхөд, хүмүүсээс хандив цуглуулсан. Энхтуяагаас 264,000,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулах зорилгоор зээлж авсан нь үнэн…” гэх шалтгаанаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаснаар ийнхүү шүүхээс “ХӨНГӨН” ял оноосон.

А.Мөнхтайван  хэргээ хүлээсэн тул хэргийн бусад оролцогчид мөн хэргээ хүлээсэн юм. Тухайлбал А.Мөнхтайваны эхнэр  Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “…2018 онд “Энканто” хотхонд нөхөр өид хоёр байр авахдаа зориулж Д.Энхтуягаас 264 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнийгээ төлөх зорилгоор байранд нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан…” гэж мэдүүлсэн байна.

Нэгэнт гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээдүүд хэргээ хүлээсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, цагдан хорихоос өөр ял оноосон юм.

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2024-01-09-ны өдөр боллоо. Улмаар шүүх хуралд оролцогч хүсэлт гаргаж,  шүүх хурал хойшилсон юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох хавтаст хэргүүдээс
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.