Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Цагдаа хүчин, хулгайн хэргийг нуун дарагдуулсан үйлдэлдээ ял авчээ
Гэмт хэрэг

Цагдаа хүчин, хулгайн хэргийг нуун дарагдуулсан үйлдэлдээ ял авчээ

coolНийтэлсэн: cool02/08/20241 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн алба хууль сахиулагчдаасаа хамгийн цалин бага авдаг, ачаалал ихтэй амаргүй алба гэдгийг олон нийт мэддэг. Албаны нэр хүндийг өндөрт өргөж яваа цагдаагийн алба хаагч байхад, цагдаагийн нэр хүндийг шороотой хутгаж байгаа хүн ч байна.

Тухайлбал, Т.Оюундарь нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт иргэн Б.Н-аас гаргасан “…Өчигдөр орой … улсын дугаартай машинд жолооч нь намайг согтуу байхыг далимдуулаад хүчиндсэн байна…” гэх гомдлыг Шуурхай удирдлагын тасгаас хүлээж аваад бүртгэлд оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж гэмт хэрэгт холбогдогч Л.Б-аас 5,800,000 төгрөг хүлээн авч гомдол гаргагч Б.Н-д дамжуулан өгч, Л.Б-т “…гэмт хэрэгт холбогдон шалгагдахгүй байх…”  боломж олгон, давуу байдал үүсгэжээ. Улмаар  хүчин хийсэн болон хулгай хийсэн этгээдийг  гэмт хэргээс хамгаалаад, хохирогчийг нэмж хохироосон байна. Ингэхдээ хүчиндүүлсэн гэх эмэгтэйг худал мэдээлэл өгсөн хэргээр торгожээ.

Анх энэ хэргийг Б-ын эхнэр Д-ээс Цагдаагийн байгууллагын дотоод аюулгүй байдлын хэлтэст Т.Оюундарийн үйлдэлд гомдол гаргасан байдаг.  Үүний дагуу шалгаад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна гээд Авлигатай тэмцэх газар луу шилжүүлсэн байдаг.

Уг нь цагдаагийн алба хаагч цагдаагаар ажиллаж эхлэхдээ “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.” Гэж тангараг өргөдөг. Гэтэл ийнхүү тангарагаасаа буцаж, гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс үзэж ял оноосон байна. Гэхдээ шоронд хорих бус, зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ. Тодруулбал, нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна.

Түүний энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Анхан шатны шүүхээс цагдаагийн алба хаагч Т.Оюундарь ял авсан ч энэ нь хэргийг эцэслэн шийдсэн гэсэн үг биш. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцсний дараагаар хэргийг эцэслэн шийдвэрлэлээ гэж үзэх юм.

Тиймээс бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

1 сэтгэгдэл

  1. Pingback: Хүчин, хулгайн хэргийг нуун дарагдуулсан гэх цагдаад холбогдох шүүх хурал хойшлов – tac.mn

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.