Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хятад иргэд Манжийн үеийн болон Богд хаант Монгол Улсын түүхэн бичвэрүүд хил давуулахыг завджээ
Мэдээ

Хятад иргэд Манжийн үеийн болон Богд хаант Монгол Улсын түүхэн бичвэрүүд хил давуулахыг завджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/15/2024Шинэчилсэн:02/15/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гадаадын иргэд, тэр дундаа өмнөд хөршийнхөн манай түүх, соёлын дурсгалт, үнэт, хосгүй үнэт зүйлсийг сонирхдог, цуглуулахын тулд өндөр ханшаар худалдаж авах явдал байсаар. Тийм нэгэн хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Рэн Жиюүн, Лью Вэйшин нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Т.Батжаргал өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцээд хэрэг гарсан нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Замын­Үүд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

Өмнөд хөршийн эл хоёр иргэн Манжийн он тоолол болох Сайшаалт ерөөлт, Бадаргуулт, Төр гэрэлтийн үеийн болон Богд хаант Монгол Улс, БНМАУ­ын үед хамаарах дөрвөн багц 249 хуудас бүхий түүхийн дурсгалт бичвэрийг өнгөрсөн оны аравдугаар сарын 16­нд хилээр гаргах гэж байгаад баригдсан аж. Тэд Улаанбаатараас Замын­Үүд хүрэх галт тэргэнд Монголын түүхтэй холбоотой бичвэрүүдээ тээвэрлэж явсан гэнэ. Рэн Жиюүн, Лью Вэйшин нарт Эрүүгийн хуулийн 18.5­3 дахь хэсгийн “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологи, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг Монгол Улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага 2023 онд соёлын өвийн эсрэг өдүүлсэн 33 хэрэгт хяналт тавьжээ. Тодруулбал, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан гурав, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн дөрөв, түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэж гэмтээсэн, устгасан зургаа, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 20 хэрэг байгаа юм. Эдгээрээс наймд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэнбол 16 нь мөрдөн байцаалтын шатанд байна. Энэтөрлийн гэмт хэргийн 75.8 хувь нь нийслэлд, 24.2 нь орон нутагт бүртгэгдсэн аж.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.