Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ
Мэдээ

“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ

coolНийтэлсэн: cool02/16/2024Шинэчилсэн:02/16/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)­ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ­-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу активинвест” ХХК­-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж.  Гэвч тухайн бараа, ажил, үйлчилгээг нь бэлтгэн нийлүүлээгүй байхад 49.3 сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Тухайн оны арваннэгдүгээр сард “Элэг нэгтэн” гэх компанитай нийслэлийн Засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон Баянхошуу, Сэлбэ дэд төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ хийж, мөн л бараагаа нийлүүлээгүй байхад нь 49.5 сая төгрөг шилжүүлжээ. Улмаар тухайн аж ахуйн нэгжүүдээсээ НӨАТ­-ын 10 хувийг хасуулж, тус бүр нь 44 сая гаруй, нийт 98.8 сая төгрөгийг Х.Цогзолмаа танилынхаа ХААН банкны дансаар гаргуулан авсан гэнэ.

Эдгээр үйлдлээс гадна Х.Эрдэнэбилэг өөрийн садан төрлийн хүний нэр дээрх “Хоча трейд” ХХК­-д давуу байдал олгож, 2019, 2020 онд зоогийн газарт мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хуурай хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 197 сая төгрөг шилжүүлсэн хэмээн буруутгагдаж буй юм билээ.

Зургийн тайлбар: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)­ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг

Мөн найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай цэвэрлэгээний хэрэгсэл нийлүүлэх гэрээг 2019­2021 онд байгуулж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. Эдгээрээс гадна НҮГ-­ын ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаагийн танилын “Өгөөж андууд” ХХК­-тай гэрээ байгуулж, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх болон бусад эд зүйл бэлтгэн нийлүүлэхээр 50­ гаруй сая төгрөгийн гүйлгээ хийх зөвшөөрөл олгосон гэнэ. Ингэж давуу байдал олгосныхоо хариуд багагүй хэмжээний хахууль авсан гэх мэдээлэл байна.

Түүгээр ч зогсохгүй “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК­иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК­иас “Ланд круйзер­200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа аж.

Шүүхэд шилжсэн энэ хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

 

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.