Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн Э.Дашням тэрбээр хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм. Удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү тэрээр энэ цаг үед цас зудтай малчид зовж зүдэрч байхад ченжүүд даварч байна, арай л хүн чанаргүй байна гэлээ. Цахим хуудаснаа “Энэ хэдэн ченж нарт жаахан ч гэсэн Монголоо хүнээ гэх сэтгэл байна уу, хэдэн халтар төгрөг олж л байвал юу ч хамаагүй юмаа. Монголын мал нь үхээд хэдэн малчид нь байдгаа шавхаад өр ширэнд ороод дуусаж байхад өвс тэжээлийнхээ үнийг улам л нэмээд байх юм. Яасан муухай хүмүүс вэ, зуднаар нохой ченж хоёр цадаж байх шив дээ. Өвс намар 10 мянга байсан хавар 25 мянгаас 30 мянга хүрчээ. Арай юмаа, төрийн бодлого гэж түй ч алга” хэмээн бухимджээ.