Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ОХУ-аас импортолж байсан шингэрүүлсэн хийтэй вагоны улмаас Сэлэнгэд “түгшүүр” зарлав
Папарацци

ОХУ-аас импортолж байсан шингэрүүлсэн хийтэй вагоны улмаас Сэлэнгэд “түгшүүр” зарлав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/04/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд энэ сарын 1-ний үдэш “түгшүүр” зарлаж, замын хөдөлгөөнийг хязгаарласан нь зарим иргэнийг тэвдүүллээ. ОХУ-аас тус өртөөнд орж ирсэн вагонцистернүүдийн нэгэнд шингэрүүлсэн хийн нэг төрөл пропан тээвэрлэж байсан аж. Тэдгээрийн нэгнээс хий алдагдаж байгаа тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газарт ирсний дагуу хамгаалалтад авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан гэнэ. “Улаанбаатар төмөр зам”-ын Сүхбаатар өртөөнд орж ирсэн вагонцистер-нүүдэд тус өртөөний ажилчид лацны үзлэг шалгалт хийж байх үед хий алдагдаж буй юм шиг чимээ сонсогдсон гэх мэдээлэл холбогдох байгууллагынханд өнгөрсөн баасан гаргийн 21.10 цагийн үед иржээ. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, “Сүхбаатар” өртөөний туслах зам дээр 35 тн пропан хий ачсан вагонцистернийг бусад ачаатай вагоноос салган тусгаарлаж, аймгийн Цагдаагийн газрынхан тухайн орчинд иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Энэ нь иргэдийг тэвдүүлсэн үйл явдал болжээ.

Онцгой байдал, цагдаагийнхан, хий импортлон борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хамтран хяналтын хоолой, хавхлагийг шалгаж, тусгай багажаар хэмжилт хийхэд алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй аж. Хий импортлон борлуулагч аж ахуйн нэгжийнхэн тухайн вагонцистерний тагийг дахин чангалаад, аюулгүй гэж мэдэгдсэнээр цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамгаалалтаа буулгасан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.