Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Шүншиг”, “Сэржим” архинд хуурамч акц наасан “Арван-Ундарга” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ
Мэдээ

“Шүншиг”, “Сэржим” архинд хуурамч акц наасан “Арван-Ундарга” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шүншиг”, “Сэржим” нэртэй архинд онцгой албан татварын хуурамч тэмдэгт нааж худалдан борлуулсан хэргийг ЭЦА-ныхан илрүүлжээ. Эдгээр нэртэй их хэмжээний архийг Төв, Хөвсгөл аймгийн хүнсний дэлгүүр, бөөний төвүүдээр борлуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, эл хэрэгт холбогдуулан “Арван-Ундарга” ХХК, түүний захирал П.Буриад нарт Эрүүгийн хуулийн 18.7-1-ийн “Үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан”, 18.7-4-т заасан “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Гэвч тус шүүхийн шүүгч Э.Чингис урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд үйлдвэрлэл явуулж байсан харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан аж. Хэдийгээр тус компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ч архиа хийсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн нутагт, “Сүү-Өгөөж” компанийн байранд учраас тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр П.Буриад нь “Сүү-Өгөөж”-ийн захирал Д.Сарангэрэлтэй садан төрлийн холбоотой учраас тухайн компанийнх нь байранд үйл ажиллагаа явуулсан хэмээсэн юм.

Өмнө нь “Сүү-Өгөөж” ХХК-ийн байранд “Шим”, “Алтан сүлд” нэртэй их хэмжээний архи үйлдвэрлээд өмнөд хөршөөс оруулж ирсэн хуурамч акц буюу онцгой албан татварын тэмдэгт наасныг ЭЦА-ныхан илрүүлэн захирал Д.Сарангэрэл, эрх бүхий албан тушаалтан Ц.Нэргүй нар ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус бүрд нь торгох ял шийтгэж байсан билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.