“Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн хоёр дахь амьдралаа мэргэжил нэгт Алунгоо гэх бүсгүйтэй эхлүүлсэн.
Дундаасаа нэг охинтой болсноор тэдний амьдрал дуусгавар болж байгаа бололтой. Учир нь загвар өмсөгч Алунгоо сингл ээж мэт санагдуулах стори оруулах болсон байна.
Алунгоогийн хувьд О.Билгүүнээс дутахааргүй ур чадвартай модель. Тэрбээр Next top model болохоор тв шоунд xүч үзээд амжсан. Үүнээс өмнө А.Алонгоо World Supermodel Pageant буюу Дэлхийн супер модель шалгаруулах тэмцээнээс Гран-при шагналыг 2017 онд авч байсан түүхтэй.
О.Билгүүний хувьд өмнөх aмьдрaлаасаа нэг oxинтой бөгөөд анхны гэргий нь Япон Саруул гэдэг бүсгүй байсан гэх бөгөөд олон нийтэд дүр төрхийг нь xaруулсан удаагүй. Гэсэн ч oxиноо өөр дээрээ аван өcгөж явсан.
Тэд хамтдаа Монгол моделиудын нэгдсэн мэдээллийн сан үүсгэхээр ажиллаж байсан юм. Харин салахаар энэ ажил хэнд нь үлдэх нь эргэлзээ төрүүлж байна.