Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эртний түүх, соёлын эд зүйлсээ худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв
Папарацци

Эртний түүх, соёлын эд зүйлсээ худалдахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарт торгох ял шийтгэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/21/20241 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн оны зун тус шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гарган прокурорт буцаасан билээ. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр үндэслэлгүй гэж үзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Гэвч археологич Д.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар Дээд шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу Нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэрэгт холбогдуулан ЭЦА-ныхан 2021 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн юм. “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт эртний олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарыг соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Тэдний хятад хүнд худалдахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлэх тогтоол гаргасан байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

1 сэтгэгдэл

  1. Моошии on 03/24/2024 16:49

    энэ эрхэм хааны титэмний шигтгээг бүгдийг гусцан л гэж харддагдаа

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.