
Б.Юмжирдуламын ээж н.Дагвадулам нь Орхон аймгийн ИТХ-ын үеэр хурлын танхимд бусдын биед халдаж, хэл амаар доромжилсон асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүх тус хэргийг хэлэлцээд Зөрчлийн хуулийн дагуу н.Дагвадуламд 30 хоногийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл бусдын биед халдсан н.Дагвадулам нь сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмчийн хянлтад эмчлүүлж байсан хэрэг хүлээх чадваргүй тул шүүхээс дээрх арга хэмжээг авсан байна.