Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Эби бид хоёр нэгэн үе хоёр том намын дарга байв. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой. Би энэ тухай өөрт нь ч хэлдэг. Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч эсрэгээрээ итгэл эвдэн, гэнэт “нэг сая” гэв. Тэрийг нь давуулж 1.5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй” гэв.