Хонь
Энэ сарын эхээр од эрхсийн тохиолоор онгод авьяасаа онцгой хүч гаргалгүйгээр хүмүүст гайхуулж чадна. Хайр сэтгэлтэй холбоотой асуудал ар араасаа гарч хосуудын хооронд үл ойлголцол бий болно. Ганц бие хүмүүс зуурдын учралд толгойгоо мэдүүлэх нь алсдаа тийм ч таатай үр дүн авчрахгүй болов уу. Сэтгэл тогтворгүй байх бололтой. Сарын дунд үед хүлээгдсэн хөрөнгө оруулалт орж ирэх нь сүүлийн үед бий болсон хүндрэлийг арилгахад тус болно. Эргэн тойрны шударга бус хандлагад та өөрийн дуу хоолойгоо илэрхийлж үнэний талд зогс. Мөнгөө зээлэх нь сайн болон муу аль аль талуудтай байна. Таны хайртай хүн амьдралдаа сэтгэл нь гонсгор байж мэднэ. Та түүнд анхаарал халамж тавиарай. Дарга удирдлага болон эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүсийн зүгээс нэлээд дарангуйлах хандлага илрэх магадлалтай. Сарын сүүл рүү амьдралын эрч хүч буурах тул эрүүл мэндэд асуудлууд үүсч магадгүй. Спортын уралдаан тэмцээнд оролцох нь танд шинэ орчин, мэдрэмж өгч эрч хүчийг эргэн сэргээх болно. Од эрхэсийн нөлөөгөөр сэтгэл санаанд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Ажлын газраа өөрчлөх бол сонголт хийхээсээ өмнө сонирхолтой дуртай зүйлээ сайн судал. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх сонирхолтой хүмүүст сайхан санал ирнэ. Од гаригс таны зүг гэр бүлийн харьцаа муутгаж мэдэх нөлөөг илгээж байна. Гэр бүлийн гишүүдийнхээ нандин дурсамжийг сэргээх үйл ажиллагааг та зохион байгуул.
Үхэр
Энэ сарын эхээр элдэв хов жив хоосон ярианаас зайлсхий. Та нууцлаг тэвчээртэй байхад бүх зүйл хэвийн болно. Бүтээлч мэргэжлийн болон урлагийн хүмүүст сайн. Зарим тохиолдолд аз од илүү шаардагдаж мэднэ. Гэр бүлд бүрэн ойлголцол, амар тайван байдал ноёрхоно. Хайрын романтик уулзалт таныг сэргээж болох юм. Та эрүүл мэндээ эрсдэлд оруулах магадлал буйг анхаар. Өөрийгөө эрүүл, чийрэг болгох дасгал хөдөлгөөний шинэ дэглэм хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой цаг үе юм. Сарын дунд үед бизнесийн үйл ажиллагаа хоолойгоор татсан ажилтай болгоно. Од гарагс таныг өөрийн чадвартаа итгэхийг зөвлөж байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийх сонголттой тулгарна. Гэхдээ үр дүнд нь орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Таныг хуурч, мэхэлж болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан ээдрээ тайлагдаж болзошгүй. Хайрын харилцаанд романтик учрал тохионо. Сарын сүүл рүү од эрхсийн зүгээс танд шинэ зүйл, өөрчлөлтийг идэвхитэй хөөцөлдөх хэрэггүй гэж зөвлөж байна. Алдаа гарч болзошгүй. Үр хүүхдүүдтэйгээ үл ойлголцоно. Эцэг эх үхрийнхэн үр хүүхдийнхээ сонирхдог зүйлсэд зориулж их цаг гаргах хэрэгтэй болсон байж магадгүй. Хүүхдүүддээ зарцуулах зардлыг бүү харамла. Өөрийн гэр бүлдээ ихэнхи цагаа зориул. Ганц бие хүмүүсийг богино хугацааны учрал хүлээж байна. Таны зөн билэг, алсыг харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Хэн нэгнээс үл хамааран өөрийн гаргасан шийдвэртээ тууштай байж, ирээдүйдээ хэрэгтэй алхам хийх нь чухал гэж од эрхэс сануулж байна.
Ихэр
Сарын эхэн үед гэрээ хэлэлцээрийн баримт бичиг болон тохироо нөхцөлөөс болж үл ойлголцолд хүрэх магадлал байна. Анхаарал болгоомжтой байж, ялимгүй алдаа ч гаргахаас зайлсхий. Шинжлэх ухаан, технологийн салбарын хүмүүст шинэлэг нээлт, сонирхолтой санаа гаргах боломж олдоно. Таагүй мэдээ болон хувийн амьдралд гарах асуудал таныг завгүй бас тавгүй байлгах бололтой. Хувийн харилцаанд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй байгаа тул аль болох тайван байхыг хичээх нь зүйтэй. Сарын дунд үед мөнгө олох гэсэн хүсэлдээ хэт автах хэрэггүй. Хулгайд юм алдах магадлал байгаа тул сонор сэрэмжтэй бай. Хувь тавилан танд өөрчлөлт хийх гэж яарах хэрэггүйг анхааруулж байна. Хувийн амьдрал болон эрүүл мэндээ анхаар. Бусдын хэрэгт хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлдээ таатай уур амьсгал бүрдүүлэх боломжийг бүү алд. Од эрхэс хамгийн чухал нь хувийн эрүүл мэнд гэдгийг анхааруулж байна. Хичээнгүй нямбай хөдөлмөрлөсөн ихрүүд зорилгодоо саадгүй хүрэх болно. Санхүү бизнесийн үйл ажиллагаанд тань нөлөө бүхий хүний тусламж хэрэг болно. Сарын сүүл үед од эрхэс танд хүсэл мөрөөдөл болон шаардлагатай хэрэгцээгээ хангах боломж олгох болно. Уран бүтээлч хүмүүст авьяас ур чадвараа илрүүлэх өргөн боломж гарч ирнэ. Бизнес эрхлэгч ихрүүд зарим дарамт шахалтаас болж өр зээл тавих нь тийм ч сайхан санаа биш. Бусдын сайхан үгэнд хууртах магадлал их байгааг одод анхааруулж байна. Төрийн албанд ажилладаг хүмүүс алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул маш хариуцлагатай байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс бусдын хайрыг хүлээн авахад өөрийгөө нээлттэй байлга. Дурлалт хосууд бусдын нөлөөнд автаж бие биенээ гомдооҗ болзошгүй тул сэтгэлээ онгойтол сайн ярилцахыг зөвлөж байна.
Мэлхий
Энэ сарын эхээр та зөн билэг авьяас чадвараа ашиглавал чухал хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэх болно. Хайр сэтгэлийн харилцаанаас аз жаргалтай мөчийг мэдрэхийг хүсвэл амин хувиа бодохгүй байхад л болно. Од эрхэс ажил хэрэгт эрсдэл гарч, санхүүгийн хохирол учирч болзошгүйг сануулж байна. Үл ойлгогдох хүмүүст болон сайн мэдэхгүй үйл ажиллагаанд болгоомжтой ханд. Аз туршсан үйлдэл, эргэлзээтэй танилаас болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Сарын дундуур амьдралаа үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой, сонирхол татсан алхам хий. Танд оюун ухаанаа шинэлэг мэдрэмжээр цэнэглэх боломж гарч ирнэ. Хайр сэтгэлийн харилцаанд та нууцлаг учралаар ээдрээт байдалд орсон бол элдэв дарамтаднд орохоос өмнө таслан зогсоох нь зүйтэй. Хувийн харилцааны маргаанд амгалан тайван байж, уурлаж бухимдах хэрэггүй. Хүч чадал чинь буурах хандлагатай байна. Хувийн амьдралдаа уудам сэтгэл гаргаж, гомдлоо мартахыг од гараг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаар. Од эрхсийн нөлөө таныг өөрийн зөн совингоороо туслуулж замаа олохыг зөвлөж байна. Сарын сүүл рүү од эрхэс танд тусалж илүү эрч хүч, эерэг энерги, урам зориг өгөх болно. Хашир туршлагатай хүмүүсээс туршлага хуримтлуулах нь танд их үр өгөөж өгнө. Зарим хүмүүс санхүүгийн гэрээ хэлэлцээр саатсанаас сэтгэл санаагаар унах магадлалтай байна. Гэрээний нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж мэднэ. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс ялангуяа бүгдийг муу талаас нь тооцоол. Од эрхсийн нөлөөгөөр хувийн харилцаа гэр бүлийн зүгээс тааламжгүй байдал үүсэж таныг ядраах магадлалтай. Гэр бүлийн хүн тань таныг сайн ойлгохын тулд илэн далангүй ярилц. Хүүхдүүдтэй холбоотой амлалт өгсөн бол заавал биелүүл. Ганц бие эрчүүдийн шинэ харилцаа холбоо хайр дурлал болон хувирч болзошгүй байна.
Арслан
Энэ сарын эхээр албан тушаал ахих болон гавьяа шагналаа үнэлүүлэх магадлалтай. Зарим зүйлд их ач холбогдол өгөлгүй анхаарлаа яаралтай үүрэг даалгавартаа төвлөрүүл. Зөн совин зарим чиг зүгийг зөв заах цаг үе. Өндөр эрх мэдэлтэй хүмүүстэй уулзах уулзалт хүлээж байна. Тэдэнтэй нээлттэй харилцаж, өөрийгөө ашигтай байрлалд аваачих нь таны ирээдүйг гялалзуулах болно. Зарим арслангууд хурим тэмдэглэлт баярт оролцвол архи согтууруулах ундаа хэтрүүлэх хэрэггүй.Сарын дунд үед замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхгүй бол осол гэмтэлд өртөх магадлалтай байна. Хүчээр шийдэх гэсэн асуудал илүү зарлага шаардана. Ганц бие арслангууд хүссэн хайртайгаа учирна. Чин сэтгэлийн хайрынхаа төлөө бүхнийг хий. Арслангууд өндөр зөн совинтой байна. Хамт олонтой харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Сарын сүүл рүү сайхан учрал, гэнэтийн зүйл тохиож магадгүй. Ажил хэрэгч арслангуудын санхүүгийн асуудал дээрдэнэ. Та санхүүгийн асуудалдаа илүү анхаарал тавь. Өөрийнхөө хорт зуршлуудаасаа сал. Гэрээ хэлэлцээ, худалдаа наймаа хийхэд тохиромжтой. Гэхдээ бусдын нөлөө, хуурамч зөвлөгөө, хийсвэр дүгнэлтээс болж ажлын уулзалт, хэлэлцээрийн үр дүн муугаар эргэж магад. Гэрээ хэлэлцээр байгуулах, чухал бичиг баримт боловсруулах, шүүхэд зарга мэдүүлэх зэрэгт анхаарлаа сулруулж болохгүй. Бусдад хатуу ширүүн хандах, шөнө орой хүнгүй, харанхуй газраар ганцаар явахаас зайлсхий. Эрсдэлт үйлдэл, мөрийтэй тоглоом таны хэвийн амьдралд саад тотгортой учруулна.
Охин
Сарын эхэн үед ажлын байрны сэтгэл ханамж, гэр бүлийн байдал зэрэг нь сэтгэлд хүрэхгүй байх магадлал өндөр байна. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа салбар нэгтүүдийнхээ үзэл бодлыг харгалзан үз. Эрүүл мэнддээ маш их анхаарах хэрэгтэй бөгөөд хаврын улиралд шинэхэн жимс ногоо танд гайхалтай эрч хүчийг өгөх болно. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Гэнэтийн мэдээ яаралтай хийх ажлууд авчирна. Өчүүхэн сэтгэл гаргасан үйлдэл ч дотно хүмүүсээ хязгааргүй баярлуулдаг гэдгийг сана. Энэ сарын дунд үед танд хамт олон тань тийм ч таатай хандахгүй боловч хамгийн гол нь та хүлээсэн үүрэг даалгавраа зохицуулах хэрэгтэй. Ажлын цагийг үр ашиггүй бичиг цаасанд бүү үр. Ихэнхи охиныхон амьдралаа өөрчлөх алхмыг эрж хайх болно. Ганц бие хүмүүст сонирхолтой учрал тохиолдоно. Энэ нь түр зуурын шохоорхол байх магадлал өндөр байна. Од эрхсийн нөлөөгөөр таны далд ухамсрын чадвар өндөр байна. Сэтгэл догдлуулсан уулзалт учралаар дүүрэн байна. Сарын сүүл үед эрүүл мэндээ хамгаалж гаднын халдлагаас болгоомжил. Та ажилдаа улайрч бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Од эрхсийн зүгээс таны хамтын ажиллагаанд нөлөө үзүүлнэ. Шаргуу ажилладаг хүмүүс наргиан цэнгүүнээс хол байвал нэр алдарт хүрнэ. Их ажилтай байгаа ч хаврын улиралд эрүүл мэндээ бодож ачааллаа багасган, хоолны зөв дэглэм барих нь эрч хүчийг тань аврах болно. Ихэнх хүмүүс танилын хүрээгээ өргөсгөнө. Зарим шинэ танил танд гай дуудахыг анхаар. Аливаа уулзалт учрал муу үр дагавар дагуулж мэднэ. Болчимгүй хөдөлж, бодлогогүй үг хэл бүү ярь. Дурлалт хосууд нэг нэгэнтэйгээ хайраа гүнзгий хуваалцах нь таатай үе. Ганц бие хүмүүс ч сайхан хайртайгаа учирч болзошгүй.
Жинлүүр
Сарын эхээр танд хангалттай эрч хүч байхгүй мэт санагдана. Хэн нэгнээс тусламж авах нь удаан найдах арга зам биш. Хэцүү зан авиртай хүмүүстэй харилцах шаардлага тулгарна. Мөнгөтэй болгоомжтой харьц. Бусдын буруу явуулгатай үгсийг үл тоон, өөрийнхөөрөө байж, итгэлтэй байдлаа хадгал. Өрөвч сэтгэл тийм ч их хэрэггүй бололтой. Мөнгө зээлэх гэсэн хүмүүс буцааж өгөх нь юу л бол. Хайртай хүнтэйгээ өөрийн хүссэн зүйлээ хийх нь таныг аз жаргалтай байлгах болно. Энэ сарын дунд хугацаанд эргэн тойрныхоо хувьсан өөрчлөгдөх үе шатыг тэсвэрлэн гарах шаардлагатай тулгарна. Шинэ орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ээдрээтэй явдалд орооцолдохоос болгоомжил. Та хий хоосон мөрөөдлөөсөө болоод нэлээн цаг хугацаа дэмий бодолд зарцуулах бололтой. Од эрхэс танд сайхан учрал, гэгээн хайр амлаж байна. Хүүхдэдээ анхаарал тавь. Тэд танд аз жаргал, амар тайвныг авчрах болно. Инженер зохион бүтээгч хүмүүсийн бүтээлч чадвар дээшилнэ. Сарын сүүл рүү сайхан учрал, мэдээ тавьсан зорилгодоо хүрэх боломж олгоно. Хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлэх нь үр дүнтэйг од эрхэс зөвлөж байна. Чөлөөт цаг гарвал эрүүл мэндээ дэмжих спортоор хичээллэ. Хайр сэтгэлийн үйл явдал таны санаснаар өрнөхгүй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Ганц бие хүмүүс буруу санаатай хүнд хууртах магадлалтай тул хэт романтик харилцаанд ач холбогдол өгөх шаардлагагүй бололтой. Амралтаа авч аялал зугаалга болон холын замд гарах гэж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал таныг анхаарал болгоомжтой байж үнэтэй худалдан авалт болон их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлохыг зөвлөж байна. Сандарч яарснаас үүдэж гэмтэл бэртэл авах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Хаврын энэ өдрүүдэд эрүүл шимтэй хооллолтоор биеийн дархлаагаа сайн дэмж.
Хилэнц
Энэ сарын эхээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх бөгөөд энэ нь танд томоохон сорилт болно. Аливаад эерэг бодлоор хандах нь холимог хандлагын нөлөөгөөр ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийлэх гол арга бөгөөд ялангуяа ажил төрөлдөө өөдрөгөөр хандахыг зөвлөж байна. Биеийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах байдал гарч магадгүй байна. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Сарын дунд үед амьдралд гэнэтийн эргэлт гарч, шинэ мэдээ ирнэ. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэлээ хямгад. Шийдвэр гаргахад болгоомжтой ханд. Цахилгаан техниктэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Хайртай дотнын хүндээ болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл харилцаанд хагарал үүсэх шалтгаан болж болзошгүй. Аливааг шударга үнэн эсэхийг шүүж тогтооход амаргүй байх болно. Сарын сүүл үед эрх мэдэл албан тушаалд шунах хэрэггүй. Эрч хүчээ дотоод мөн чанартайгаа тэмцэлдэхэд зарцуулбал гадаад байдал тань аливаа харилцаанд муу нөлөөлж болзошгүй. Хувийн амьдралд зарим өөрчлөлтүүд гарна. Танд албан тушаал дэвших болон сайшаал магтаал хүртэхэд хэн нэгэн саад болно. Олон нийтийн баяр наадам, харанхуй газраас болгоомжил. Эрүүл мэнд муудах магадлалтай. Хайрын харилцаа эхлэхэд таатай. Гэрлэх, аль эсвэл халуун дотно харилцаанд орох магадлал өндөр байна.
Нум
Энэ сарын эхээр эрүүл мэндээ бэхжүүлж, гаднын цаг агаарт биеэ дасгаж эхлэхэд тохиромжтой. Та өөрийгөө эрүүл чийрэг байгаа гэж бодсон ч өдөр бүр спортоор хичээллэх цаг гаргаж байх хэрэгтэй. Бүтээлч хүмүүс бизнесийн үйл ажиллагаанд азтай байж, амжилтанд хүрнэ. Бие тавгүйтэж, хууч өвчин таныг зовоож магад. Ажлын ачаалалд анхаарч, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Сарын дундуур удирдах хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Мөн хууль хяналтын байгууллагынхан шалгаж магад. Харин та элдэв буруу үйлдэл гаргаагүй зөрчилгүй бол сандрах хэрэггүй. Од эрхэс анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. Дэмий хов жив, хэрэггүй яриа хөөрөөнөөс зайлсхий. Архаг хууч өвчин хөдөлнө. Өөрийгөө асарч сувил. Эмчийн үзлэгт тогтмол орж, зөв хооллолтын дэглэм хэрэгжүүл. Мөрийтэй тоглоомоос хол байж, томоохон эд зүйл авахаа хойшлуул. Эрүүл мэндээ сайжруулахын тулд спортоор идэвхтэй хичээллэ. Үр хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих орчинд анхаарал тавь. Сарын сүүл рүү од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн хандлагатай байх тул та эрч хүчээр дүүрэн, ажил тань бүтэмжтэй байх болно. Улс төрийн байр суурьтай холбоотой асуудалд эрсдэл гаргах нь үр дүнтэй. Таны нийгмийн мэдрэмж тод томруун байна. Том хүсэл мөрөөдлийнхөө хойноос тууштай итгэлтэй явж өөрийгөө хэн гэдгийг харуул. Хайр дурлалын асуудал тань ойлгомжгүй ээдрээтэй байна. Ганц бие хүмүүст эрэл сурал болсон хайрын харилцаандаа санамсаргүй татагдан орно.
Матар
Сарын эхэн үед томоохон төсөлд зээл авахад тохиромжтой үе бөгөөд нэмэлт орлогын эх үүсвэрийг сайн судлах нь зүйтэй. Аз туршсан эрсдэлтэй үйлдэл хийх хэрэггүй гэж од гараг зөвлөж байна. Эрүүл мэндээ хамгаалахгүй бол халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Архи дарс, мөрийтэй тоглоомоос хол бай. Өөрийн хувийн амьдралыг өөрчлөх боломжийг бүү алдаарай. Од эрхэс танд азтай учрал амлаж байна. Таны түрэмгий зан илрэн гарч ирэх хандлага их байгааг онцгой анхаар. Сарын дунд үед таны сэтгэл эмзэг байна. Иймээс аливаа харилцаанд сэтгэл хөдлөлөө барьж, хянуур ханд. Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол эрүүл мэндээ хохирооно. Эрч хүч сэргээж, сэтгэл санаагаа ариусгах бясалгал хийхэд тохиромжтой байна. Сүм хийдэд очиж мөргөх нь таны сэтгэлийг ариусгах болно. Од эрхсийн нөлөө танд ухаарал уужим сэтгэл өгөх болно. Зарим хүмүүс санхүүгийн алдагдал хүлээх шийдвэр гаргах магадлалтай тул гэрээ хэлэлцээр болон худалдан авалтад болгоомжтой ханд. Сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүс өвөрмөц сэтгэлгээ сайтай байх тул сайн бүтээл хийхэд үүнийг ашигла. Өөрийн зөн совиндоо итгэвэл буруу зүйл хийхэд хүргэхгүй. Од эрхсийн нөлөө таны харилцаа холбоо, ажил хөдөлмөр болон аливаа албан уулзалтад саад учруулна. Энэ асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам нь уян хатан байж, зарим зүйлд санаа зоволгүй урсгалаараа явах юм. Гэр бүл, ойр дотнынхондоо анхаарлаа хандуул. Эргэн тойрны хүмүүсийн хайр хүндлэл танд өөдрөг байдал, эрч хүчийг өгнө.
Хумх
Энэ сарын эхээр таны эрч хүч, урам зориг өндөр байгаа тул хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Албаны болон хувийн харилцаандаа идэвх санаачилгатай байх нь таны зүтгэл өндрөөр үнэлэгдэх боломж олгоно. Од эрхсийн нөлөөгөөр та хэтэрхий ажил хэрэгч байдал гаргах нь харилцаанд сөрөг хандлагыг бий болгоно. Бэртэж гэмтэх, хоолны хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Сарын дунд үед бусдын ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Хүсэж тэмүүлж байгаа зүйлдээ хэт улайрах замаар хүрэх гэх хэрэггүй. Од эрхэс танд ихээхэн мэдрэмж зөн совин илгээх болно. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана. Гэхдээ асуудал хаана гэдгийг та олж чадвал амархан ойлголцоно. Гэр орны ажил эсвэл эцэг эхийн хүссэн тусламжийн ажилд цаг зарцуулах хэрэгтэй болжээ. Од эрхсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах эрч хүчээ сэргээхэд ашигла. Сарын сүүл рүү одод таныг эрсдэл бүхий ажиллагаанаас болгоомжлохыг зөвлөж байна. Эргэн тойрныхоо хамтран ажиллагсадтай болгоомжтой харьц. Зарим чухал нууцаа санаандгүй алдах магадлал өндөр байна. Хайр дурлалын харилцаанд ялихгүй мэт зүйлээс том ангал үүснэ. Хайртай хүндээ гомдож гутрах, улмаар харилцаагаа таслах ч явдал гарч магад. Бат бус харьцаа бүрмөсөн тасарч мэднэ. Хайрын харилцаанд та илүү санаачилгатай байснаар хайрттайгаа эвлэрч, сэтгэл санаагаа амар амгалан болгох бололтой. Ганц бие хүмүүс өнгөцхөн шохоорхолд автана. Энэ харьцаа таны сонирхлыг удаан татахгүй.
Загас
Энэ сарын эхээр од эрхсийн шилжилттэй холбоотойгоор чухал бичиг баримтад гарын үсэг зурах, урт хугацааны аялал төлөвлөх зэрэгт анхааралтай хандах нь зүйтэй. Сэтгэл санааны их ачааллаас болж биеийн эсэргүүцэл суларч муудвал янз бүрийн өвчинд дарлуулж болзошгүй. Иймээс иог, бясалгалаар хичээллэхийг танд зөвлөж байна. Аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Санаандгүй олсон мэдээ нь ирээдүйд чухал шинэ санаа болон төлөвлөгөөнүүдийг авч ирнэ. Ирээдүйд аз жаргалтай, эрүүл байхын тулд томоохон өөрчлөлтүүд хийх хэрэгтэйг сануулсан цаг үе. Сарын дунд үед аливаа бизнесийн үйл ажиллагаа тань голдирлоо олж, худалдаа наймаа хэвийн явагдана. Санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтран ажиллагчид болон найз нөхөд тусалж мэднэ. Амжилт хэсэг хугацаанд таны талд байх ба энэ үед өөртөө сайхан уур амьсгалыг бэлэглэ. Хэрвээ өөртөө итгэх байдлаа алдвал алдаа дутагдал гаргаж удирдлага, хамт олонтойгоо муудалцаж болзошгүй. Од эрхэс харилцаа холбооны үүд хаалгыг нээх үе тул ойрын үед холбоогүй байсан хүмүүстэй холбоо барих нь сайн үр дүнтэй байна. Өөрийгөө шахаж дайчлан чухал ажил хэргээ цаг алдалгүй дуусга. Сарын сүүл үед од эрхэс хамтран ажиллагсадтайгаа эвтэй, гар нийлж өмнөх ажлаа дуусгахыг зөвлөж байна. Санхүү болон материаллаг байдалд бага зэрэг хүндрэл гарах тул эрч хүч буурах хандлагатай байна. Бусдын зөвлөгөөг хэт дагах хэрэггүй. Сэтгэлээ засах гэж мөрийтэй тоглоом болон согтууруулах ундаа сонирхох хэрэггүй. Мөнгө болон хайр дурлалын асуудал тийм ч саадгүй байхгүй. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг од эрхэс амлаж байна. Од эрхэс энэ үед зөн билгээ илүү анхаарч сонсохыг зөвлөж байна.