Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.
Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг, хоёр дахь цувралаар тус байгууллага дахь садан төрлийн холбоог дэлгэсэн.
Харин энэ удаад тус байгууллагын бараг тал хувь нь албан пасспорт буюу ногоон пасспорт авсан байх юм. Хяналт сул байгаа нь ийнхүү тамирчин дасгажуулагч биш хурган дарга нар дураараа аашлах боломж олгожээ.
Та бидний ногоон пасспорт гэж нэрлэдэг гадаад пассортын албан ёсны нэршил нь Албан пасспорт бөгөөд ногоон хавтастай байдаг. Уг пасспортыг төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан, төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан л авдаг. Уг нь Биеийн тамир спортын улсын хорооны дарга даамлууд биш харин тамирчид, дасгалжуулагч, эмч нар явах ёстой юм билээ. Үүнийг
Монгол Улсын Дипломат, Албан Паспорт Олгох, Эзэмших, Хадгалах Журам-ын
32.2.22.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 25.4-т заасныг баримтлан Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимп, паралимпын наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн” олгоно гэж заажээ.
Гэтэл Биеийн тамир спортын улсын хороо 50 хүрэхгүй ажилтантай хэрнээ 22 албан хаагч ногоон пасспорт авчээ.
Тодруулбал, Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 3.4.1-т “дипломат, албан гадаад паспорт олгох үндэслэлийг тодорхойлсон. Энэ журмын 3.7-д заасан байгууллагын албан бичиг” гэж заасныг үндэслэл болгон Биеийн тамир, спортын улсын хорооноос тухай бүр албан паспорт олгуулах тухай хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлж байжээ. Дээрх журмын 3.7.4-т “энэ журмын 3.7.3-т зааснаас Засгийн газрын бусад агентлаг харьяалагдах төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргаар уламжилна” гэсэн заалтыг мөрдөөгүй байна. Тус байгууллага нь Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг 2020 онд наг удаа сонгон шалгаруулалт зарлаж албан ёсоор баталгаажуулжээ. Гэтэл түүнээс хойш уг жагсаалтад тус хороо нэмэлт оруулаагүй бөгөөд шигшээ багуудаас нэмалт өөрчлөлт оруулан, улмаар албан паспорт хүссэн албан бичгийг тус хороо холбогдох яам руу илгээдаг болсон байна.
Гэвч тамирчин, дасгалжуулагч биш иргэдэд болон тус хорооны ажилтнууд албан үүpэг гүйцэтгэх, удирдамж, урилга байхгүй үед пасппорт олгох тухай хүсэлтийг яаманд хүргүүлж, давуу байдал олгосон байж болзошгүй тохиолдол хэд хэд гарчээ.
Байгууллагын 22 албан хаагч албан гадаад паспорт авсан нь нийт ажилтнуудын 40 гаруй хувь байх ба тэдгээрийн тухай судалгаа байхгүй, ашиглалтад тавих хяналт сул байна.
Ногоон пасспорт авсан хүмүүсийн нэг нь БТСУХ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Батцайз юм. Тэрбээр ногоон пасспортыг хараа тэглэх хагалгааны зоррилгоор авсан гэх албан бус мэдээлэл байдаг.
Мөн тус байгууллагын хүний нөөц албан пасспорт буюу ногоон пасспорт авсан гэдгийг БТСУХ-ны ажилтнуудаас ам алдаж байсан удаатай.
Үүнээс гадна ногоон пасспортыг Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нь насанд хүрээгүй хүүхдэд олгосон гэх мэдээлэл байдаг бөгөөд тэрбээр Ханжоугийн наадамд хүү Г.Мандуул, дүүг орчуулагчаар авч явсан ажээ.
Ногоон пасспорт авах “эрхгүй” Ц.Батцайзын хувьд албан шалгалт ирэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн нэртэй хэсэг хугацаанд “лааз өшиглөж” байгаад эргээд ирдэг. Ирэхээрээ “мөнгө идэх” олон арга сэддэг гэдгийг хамт олны төлөөлөл нь баталдаг.
Иймд Монгол Усын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 5.3-т “Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхдээ мэдүүлагч нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлэл өгсөн, пасппортаа бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлна” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг бид онцолж байна.
Бид тус байгууллагад өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар дараагийн цувралуудаар хүргэсээр байх болно.
А.Баярмаа
Холбоотой нийтлэл
Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1
Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод