Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал
Мэдээ

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/08/2024Шинэчилсэн:08/08/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.

Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг, хоёр дахь цувралаар тус байгууллага дахь садан төрлийн холбоог, гуравдугаар цувралаар тус байгууллагын ажилчдын бараг тал хувь нь ногоон пасспорт авсан талаар хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус байгууллага дахь хурган дарга хэрхэн дураараа дургиж, танхайрч байгааг хүргэхээр бэлтгэлээ.

Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар О.Гэрэл гэгч ажилладаг. Гэхдээ тэрбээр дийлдэхгүй агсам согтуу тавьдаг нэгэн бөгөөд үүний баталгаа нь дараах бичлэг юм.

https://www.facebook.com/reel/371596679310135

Энэ бичлэг бол 2022.09.15-ны өдрийн 21 цагийн үеийн бичлэг бөгөөд тэрбээр хагалсан соронзон түгжээ бүхий шилэн хаалттай хаалгаа маргааш өглөө нь гэхэд шиллэсэн байсан түүхтэй.

Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байрандаа танхайрч, байгууллагын эд хогшил эвдэн сүйтгэхийн зэрэгцээ өөрөөсөө ахмад настай хамгаалалтын ажилтны биед халдсан үйлдэлдээ зөрчлийн тухай хуулйн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.8 дугаар зүйлйн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу нийт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гэвч түүний энэхүү үйлдэлд БТСУХ-ны Ёс зүйн дэд хороо нь хариуцлага хүлээлгэлгүй орхисон түүхтэй. Тиймээс тухайн үеийн БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ажлаас нь чөлөөлжээ.

Гэвч О.Гэрэл нь шүүхээр заргалдаад эргээд ажилдаа орсон байх юм.

Асуудлын гол нь өдгөө энэ хүн ажлаа сайн хийж байгаа бол шүүмжлэхгүй. Тэрбээр тамирчин, дасгалжуулагч, эмч нартай барьцан БТУСХ-ны зардлаар ОЛИМП руу  2024.08.04-ны өдөр явсан байх юм. Уг нь тэрбээр олимп руу явах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй.

Үүнээс гадна тэрбээр өдгөө эхнэртэйгээ нэг байгууллагад ажиллаж байгаа. Түүний эхнэр нь БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат. Нэг бүлийн хоёр хүн хурган дарга хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэйн дээр Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлах тухай хуулийг тус тус зөрчиж байгааг албан эх сурвалж баталдаг.

Ашиг сонирхлын зөрчилтэй, татвар төлөгчийн мөнгөөр олимп үзэн “тансаглаж” байгаа тэрбээр сахилгын шийтгэлтэй хэрнээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулан мандаж явна.

Төрийн албаны зөвлөлөөс энэ хүний талаар асуусан боловч хариу өгөөгүй юм.

Тиймээс салбарынн сайд Ч.Номин, Засгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Төрийн албаны зөвлөл нь анхааралдаа авч энэ мэт дураараа дургиж буй хурган дарга нарт анхаарал хандуулан спортын салбарт хариуцлагын тогтолцооны жишгийг тогтоох шаардлага байгааг бид онцоллоо.

Бид дараагийн цувралаар тус байгууллагад өрнөж буй олон хууль бус үйлдлүүдийг ийнхүү баримттайгаар дэлгэсээр байх болно

А.Баярмаа

Холбоотой мэдээлэл:

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод 

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №3 Ногоон пасспорт хэн дуртай нь авдаг

Нийтлэлчид Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.