Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хэвийн ажилладаг уурын зуухаа зогсоож, шинээр барихын тулд бусдад давуу байдал олгосон уу
Мэдээ

Хэвийн ажилладаг уурын зуухаа зогсоож, шинээр барихын тулд бусдад давуу байдал олгосон уу

Эрхэм админBy Эрхэм админ09/02/2024Updated:09/02/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орон нутгийн удирдах албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэрээр ойр тойрныхон, танил нөхдөдөө давуу байдал олгох явдал багагүй гардаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ийм олон хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсээр байгаа юм. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн аж. Тус сумын

Засаг дарга Т.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)-ын дарга М.Зоригт нар албан тушаалаа урвуулж “Залаацагаан” хоршооныхон өөрсдийн хөрөнгөөр зассан, төрийн байгууллагуудыг дулаанаар хангадаг уурын зуухыг ашиглахыг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Улмаар шинээр уурын зуух бариулахаар сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж “Скэйл” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, эл компанийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон аж.

Зургийн тайлбар: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбат

Дээр дурдсан “тендер”-ийн хуулийг зөрчсөн Ховд аймгийн Буянт сумын удирдлагын хэрэгт мөн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус сумын ЗДТГ-аас худаг гаргах ажлыг 15 сая төгрөгөөр төсөвлөн тендер зарлаж, 2021 оны есдүгээр сарын 8-нд “Алтайн газрын хүч” ХХК-тай гэрээ байгуулсан гэнэ. Улмаар 12 сая төгрөгийн өртөгт багтаан худаг гаргах, хамгаалах барилгын ажлыг хийлгэхээр болжээ. Уг ажлыг нэг сарын дараа хүлээн авахаар гэрээндээ тусгасан аж. Гэвч уг ажлыг хугацаанд нь хийгээгүй, өнөөг хүртэл худгийг ашиглалтад оруулаагүй юм байна. Аудитын байгууллагаас уг тендертэй холбоотой ажлуудыг шалгахад дөрвөн сая гаруй төгрөгийн ажил огт хийгээгүй нь тодорхой болжээ. Худаг гаргах, хамгаалах тендерт Буянт сумын ЗДТГ-ын дарга Ш.Даваатогтох үнэлгээний хорооны даргаар ажиллаж, сонгон шалгаруулалтад оролцон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгагдаж буй аж.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.