Сонгууль ойртсон энэ цаг үед цахим орчинд хамгийн их хэл ам таталж байгаа хүнээр хотын дарга Х.Нямбаатар тодорч байх шиг байна. Хаздаг нохой шиг асуулт асуусан сэтгүүлчийг гүтгэж, загнахын зэрэгцээ хөмсөг юугаа зангидан биеийн хэлэмжээрээ таагүй байгаа нь илт.
Тухайлбал,ХЗДХ-ийн сайд байхдаа сэтгүүлч С.Шүрэнчимэгт нэг бус удаа “чи хэний захиалгатай юм” чамд яриа өгөхгүй” гэж байв. Өчигдөр (2024.09.18) тус сэтгүүлч бордюртай холбоотой хийж байгаа нэвтрүүлгийнхээ хүрээнд хотын даргаас асуулт асуугаад “Женкогийн бууны нохой”-ны захиалгаар явна уу гэж доромжлуулсан байна.
Нийтийн албан тушаалтан хүн сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулахыг санаархан, иргэдийн мэдэх эрхэнд бүдүүлгээр халдаж хариулахгүй явсан нь бичлэгт үлджээ.
Уг нь нийтийн албан тушаалтан хүн тэр тусмаа Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариулах нь үүрэг гэдгийг ухамсарлахгүй байгаа бололтой. Ааштай байж болох ч хувийн хандлагаа ажил дээр гарахгүй байх хэрэгтэйг Х.Нямбаатар ухамсарламаар!!!