Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
нийтлэлчид

НӨАТ-ын хуурамч падаан ашигласан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/25/20241 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ.

 

Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн зар тавьж, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” гэх компанийн нэрээр татвар төлөгч 216 аж ахуйн нэгж, хувь иргэнд бараа материал борлуулсан, ажил, үйлчилгээ үзүүлсэн мэтээр НӨАТ-ын падаан бичиж өгдөг байж.

Ийнхүү 25.9 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 1119 ширхэг НӨАТ-ын падаан буюу санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн олгож, Татварын ерөнхий газрын https://tais.mta.mn/ цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулсан гэнэ. Ингэснээр нэр бүхий 216 аж ахуйн нэгж, иргэнийг 2.5 гаруй тэрбум төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон аж. Дээрх хүмүүс 216 аж ахуйн нэгж, иргэнээс үнийн дүнгийн тодорхой хувийг авдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.3-1-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 16-20-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 41 876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж,эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын 10, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ес, хүний амьд явах эрхийн эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр гурав, татвар төлөхөөс зайлсхийсэн хоёр, мөнгө угаах, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. ЯДАМСҮРЭН ЭРДЭМБИЛЭГ on 09/25/2024 15:32

    Залилан мэхлэх болон авилга албан тушаалын, эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөдсөн нь энэ төрлийн гэмт хэргүүд таслан зогсоогдохгүй байгаа үндсэн шалтгаан шүү. Эрүүгийн хуулийн ялын бодлого энэ тал дээр чангаруулах нь хууль тогтоогчдын үндсэн үүрэг. Хүний эрх нэрийн дор хохирогчдын эрх зөрчигдөж байгаа, нөгөө талдаа ял завших нь дийлэнх болж байна шүү.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.