Дуучин Чойжоо өөрийн цахим хуудастаа хэр барагтай бараан зүйл, гомдол тунирхал тавиад байдаггүй. Харин энэ удаа үнэхээр бухимдсан бололтой тэрбээр “Мөнгө төлөөд үхье гэвэл Интермед эмнэлгийг сонгоорой. Баярлалаа. Дахин битгий сонгоорой” хэмээжээ.
Учир нь тус эмнэлэгт яаралтайгаар үзүүлэхээр ирсэн хүүхдийг заавал төлбөр төлж байж үзэхээс гадна аутизмтай хүүхэдтэй харьцаж чадахгүй, ялгаварласан бөгөөд үзлэг хийхдээ уцарлаад байсан гэдгийг тэрбээр тайлбарласан байна.
Дуучин эрийн хувьд хүүхэд өвдсөн учир байдлаа хэлээд яаралтайгаар үзүүлэхэд тус эмнэлгийн харилцаа, үйлчилгээ, сэтгэлгүй ялгавартай байдал таалагдаагүй аж.
4 сэтгэгдэл
Зөв.энэ эмнэлгүүдийн үйлчилгээ.үнэ арай дэндүү хязгааргүй ….хахаж цадсан
Интермед эмнэлгийн үнэн нүүр царай шүү энэ бол
Мөнгө төлөлгүй яахав дээ. Бүгд л хувийн эмнэлэгт төлбөрөө төлж үзүүлдэг шүү дээ. Харилцаа хандлага муу байлаа гээд үхэх тухай бичээд яахав дээ. Од гээд эрхлээд байна уу даа kkkkk
Интермед эмнэлэг их өндөр төлбөртэй боловч, үйлчигээ маш муу газар шүү, Чойжоо яг үнэнийг бичжээ