UBS телевизийн босс, МУСГЗ Л.Балхжавын бага хүү Б.Билгүүний гэрийг гийгүүлэгч, Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн гүнж Хотулуны дүр, “Тютю” киноны гол дүрүүдэд тоглож байсан жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо өдгөө гэр бүлийн хамт хилийн чанадад амьдарч байгаа билээ.
Швейцар улсад амьдарч буй тэрээр дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн брэнд болох LOUIS VUITTON -ы хараанд өртөж, тус брэндийн шинэ загварын цүнхнийг танилцуулах үзүүлбэрийн зураг авалтанд оролцож байна.