Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт хоёр хүний гарын хээ шинээр олдов
Мэдээ

С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт хоёр хүний гарын хээ шинээр олдов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/03/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш бүтэн 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд түүний амийг бүрэлгэсэн этгээдүүд олдсонгүй. Уламжлал ёсоор өчигдөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг АН-ынхан зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нийтэд ил болох боломжгүй мэдээллийг авах эрхтэй болсон хүний хувьд энэ хэргийг илэрсэн гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн мэдэгдсэн. Түүний амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар гэх гурван иргэнийг шал гаж шүүхээр хэлэлцэн ял шийтгэл оноосны эцэст цагаатгасан.

Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн үзсэн билээ. Тэднийг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулах ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл эл ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан баг үргэлжлүүлэн шалгахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн юм. Уг нь Т.Чимгээ нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хүлээн авахгүй байгаа бөгөөд үүнд нь улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн оролцоо байж болзошгүй гэнэ.
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, цагдаа, тагнуулын ажилтнууд үргэлжлүүлэн мөрдөж буй. Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Энхтoр өнгөрсөн тавдугаар сард “1998 оны аравдугаар сарын 3-нд хэрэгт хураагдсан эд мoрийн баримтууд дотроос АНУ-ын шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж хариуг нь хүлээн авсан. Энэ ДНХ-ийн мэдээлэл нь дээрх хэрэгт холбогдон өмнө шалгуулж байсан бусад хүнийхтэй тохироогүй. Иймд тус ДНХ нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мoрдoн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ ажлын хэсгийнхэн уг ДНХ болон шинээр цуглуулсан бусад нотлох баримтыг үндэслэн 7-8хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.

 

Тэдгээрийн дунд хэрэг гарсны дараа тухайн хэргийн газарт очсон болон oмнo нь эл хэрэгт холбогдуулан шалгуулж байснаас өөр хоёр ч хүний гарын хээ олдсон гэнэ. Үүнтэй холбоотойгоор тэднийг хэн болохыг тогтоох ажиллагаа явуулж буй бoгooд эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.