Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Фото сурвалжилга: Машин барьдаг баавгайтай Дэлхийн циркийн тоглолт маргааш эхэлнэ
Мэдээ

Фото сурвалжилга: Машин барьдаг баавгайтай Дэлхийн циркийн тоглолт маргааш эхэлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/04/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд машин барьдаг циркийн үзүүлбэр ганц байдаг бөгөөд уг үзүүлбэр бүхий Дэлхийн цирк Монголд тоглолт маргааш эхлэх гэж байна. Тодруулбал, аравдугаар сарын 5-наас эхлэн долоо хоног бүрийн бямба, ням гарагт 19:00 цагаас дэлхийд ганцхан гэгдэх ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн сургуультай гурван баавгай болон нохойнуудын үзүүлбэр, мотоциклтой харайлт, акробат, дэлхийн гайхагдсан Монгол уран нугараачдын тоглолтыг үзэх боломжтой. Сургуультай баавгайнуудын үзүүлбэр нь Монте Карлод болсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан аж. Уг үзүүлбэрийн онцлог нь ОХУ-ын алдарт Юрий Никулиний нэрэмжит циркийн жүжигчид, удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцева бөгөөд дэлхийд цор ганц машин, мотоцикл, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнууд үзүүлбэр үзүүлдгээрээ олны анхаарлыг татжээ.

Энэ удаагийн хос манежтай тоглолтод АНУ, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол зэрэг есөн орны 260 орчим уран бүтээлч оролцож буй юм. Тоглолтын найруулагчаар ОХУ-ын Москва хотын Төв циркийн найруулагч Дмитрий Чернов, ерөнхий продюсерээр олон улсын циркийн шүүгч Н.Эрдэнэ ажиллаж байна.

Тэгвэл “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг санаачлагч, олон улсын шүүгч Н.Эрдэнэ “Хос манежтай цирк тоглоно гэдэг амар биш. Амьтад төдийгүй жүжигчдээс маш их хөдөлмөр шаарддаг. Хос манежтай тоглодог цирк дэлхийн гарын 10 хуруунд багтахуйц цөөхөн шүү дээ. Нэг жүжигчин дунджаар таван минутын номертой байдаг бол хос манежтай тоглолтод зориулж 7-8 минут болгон сунгадаг. Өөрөөр хэлбэл, өөрийн үзүүлбэрээ бүрэн задалж, шинэчилдэг гэсэн үг. Энэ бол “Дэлхийн цирк Монголд” тоглолтын гол онцлог. Тоглолтыг аль болох олон хүнд үзүүлэхийг зорьсон ч жүжигчдээ бодохгүй бол болохгүй. Тиймээс ердөө наймхан удаа тоглохоор болсон юм” хэмээн ярьж байна.

Есөн  орны уран бүтээлчдийн нэгдсэн хамгийн том бүрэлдэхүүнтэй цоо шинэ олон улсын циркчдийн шоу тоглолт 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн найман өдөр тоглогдох циркийн  ТАСАЛБАР авах холбоос: https://ticket.mn/event/2255

Бид машин барьдаг баавгайн дэлхийд цор ганц үзүүлбэрийг фото сурвалжилгаар хүргэж байна.

фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.