Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү Б.Золбоо нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ
Мэдээ

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү Б.Золбоо нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/10/2024Шинэчилсэн:10/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү Б.Золбоо нар 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүн зодож гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож торгуулийн ял оноолоо.

Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар тус зүйл хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 000 000 төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Ч.Ганхуягтай хамт эмэгтэй хүн зодсон Б.Золбоо нь Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны панелист Г.Дүзиймаагийн нөхөр юм. Г.Дүзиймаа нь “Хас”-ын Ч.Ганхуягийн төрсөн ах Ч.Гантулгын охин юм. Өөрөөр хэлбэл хүргэн хүү, хадам ахтайгаа нийлж бусдыг зодсон хэрэгт ийнхүү ял авч байгаа нь энэ юм.

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.