Хулан хонгор дуугаараа олны танил болж чадсан дуучин Э.Мөнгөнчимэг дуу хуурын өлгий Дундговь аймгийн угшилтай нэгэн билээ.
Хонины бэлчээрт тааваараа дуулсаар өнөөдрийн дуучин болох сууриа тавьсан тэрбээр архи овоо даадаг гэнэ шүү. Учир нь багаасаа айраг ууж, архи даах бэлтгэл хийсэн нь ийнхүү даадаг аниа гэх ярианд өртөх суурь нь болсон аж.
Боржигон нарыг томчууд нь том гэрт хийж байхад, хүүхдүүд нь илүү гэрт найрлаж өссөн болохоор багаасаа тэрбээр айраг уудаг байсан нь ийнхүү архи даадаг болсон гэдгээ ч хэлж байсан удаатай.