Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулжээ
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Н.Баяртсайхан нь 2016-2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.