Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна
Мэдээ

ТАЗ-ийн дарга, гишүүд хоёр газраас давхар цалин авч байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/28/2024Шинэчилсэн:10/28/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр бид хамгийн өндөр цалин авдаг хэмээн хэдэн шүүгч нарыг “ад үздэг”. Тэгвэл тэднээс өндөр цалинг Төрий албаны зөвлөлийн дарга, гишүүд авдаг байна. Дархан эрхтэй, давхар дээлтэй УИХ-ын гишүүд давхар цалин авдаггүй байхад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд нь харин тэднээс илүү эрх эдэлж, давхар цалин авдаг байна.
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд 2023 оны 5 дугаар сард Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдан гарснаар давхар дээлтэй, давхар цалинтай болсон байна. Ингэснээр өнөөдөр ТАЗ-ийн дарга болон гишүүд хамгийн багадаа л 10 000 000 – 12 000 000 (10-12 сая) төгрөгийн цалин авч байна. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтны цалинг шинэчлэн тогтоож цалингаа нэмсэн. Үүгээр зогсохгүй цалингаасаа гадна Төрийн албаны ёс зүйн хорооноосоо давхар цалинжиж байгаа. Ингэсээр нэг хүн хоёр газраас цалин авч сар бүр хамгийн багадаа 10 000 000 – 12 000 000 (10-12 сая) төгрөгийн цалин авч байгаа гэсэн үг юм.
Эмч, багш нарын цалин амьжиргааны хаана ч хүрэхгүй байхад нэг чиг үүргийг хариуцаж байгаа нэг албан тушаалтан ХОЁР хүний цалин болох 10 саяаас дээш цалин авах нь ёс зүй, шударга ёс мөн үү?
Аймаг, Нийслэл, яам, тамгын газрын цалинг нэмээгүй, УИХ-аас удирдлага нь томилогдог бусад байгууллагууд адилхан нэмээгүй байж ТАЗ-ийн дарга, гишүүд өөрсдийн үндсэн цалинг УИХ-ын сонгуулийн үеэр чоно борооноор гэгчээр тусгайлан нэмүүлсэн нь энэ бөгөөд эрх мэдлээ урвуулан ашигласан буруу жишиг, ашиг сонирхол гэж дүгнэж болохоор…
Одоо 2025 оны төсвөөр байгууллагынхаа төсвийг ЗУРГАА дахин нэмж 20 тэрбум болгон нэмэгдүүлээд байна. Яг юу хийх гэж байна вэ төрийн албан хаагчдадаа хэрэгтэй арга хэмжээ юу? Өөрсдийн цалин хангамж уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Төрийн албанд чадахуйн зарчмын хэрэгжилт хүний нөөцийн аудит хийх чиг үүргээ Үндэсний аудитын газарт булаалгаж зарим нэгж нь татан буугдах дээрээ тулаад байхад цалин хөлс нь хууль бусаар нэмж, орон нутагт өөрийнх нь томилдог Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарынхаа цалинг орхигдуулсан, тэдгээр хүмүүс нь тухайн аймгийн Тамгын газраасаа хараат, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагууд байдаг юм байна…
Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо нь ёс зүйн үлгэрлэлийг нийт 206 мянган төрийн албан хаагчдынхаа өмнө үзүүлэх байгууллага байтал дарга, гишүүд нь давхар дээл өмсөж, давхар цалин авдаг энэ асуудалд УИХ, ЗГ нь анхаармаар!!!

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.