Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхний 140 орчим сая төгрөг, 40 000 орчим ам.долларын хахуулийн хэрэг прокурорт сар боллоо
Мэдээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхний 140 орчим сая төгрөг, 40 000 орчим ам.долларын хахуулийн хэрэг прокурорт сар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/29/2024Шинэчилсэн:10/29/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар яман нэгэн шийдвэр гаргаагүй аж. Уг хэрэгт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Дугаржав, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүх нарыг яллагдагчаар татаад буй юм. Тэднийг тус үйлдвэрээс гардаг зарим бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулсан байдаг.

Бидний авсан мэдээллээр уг хэрэгт холбогдуулж “Хайрхантоб” гэх компанийн хувьцаа эзэмшигч гэх Д.Үнэнбат, “Хулагухолдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хатанзориг нарыг мөн яллагдагчаар татсан гэнэ. Тэднээсбусдаар дамжуулан авсан хэмээн дээрх ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг яллагдагчаар тооцсон юм.

Ташрамд дурдахад, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хулагухолдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээгийн хүү М.Мөнхтулга бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн онд болсон Хөгжлийн банкны зээлдэгчдийн нээлттэй сонсголын үеэр “Хулагухолдинг” ХХК нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн “ЖДҮ-888” төслөөс 926 сая төгрөгийн зээл авсныг танилцуулж байсан билээ. Харин “Хайрхантоб” ХХК нь төмөр экспортолдог, 2018-2023 оны хооронд нийт 62.4 мянган тонн бүтээгдэхүүн хилээр гаргасан ч татварын байгуулагад тайлангаа өгөөгүй. Татварын шалгалтад ороогүй, өр нь 996.7 сая төгрөг байгааг өнгөрсөн тавдугаар сард Төрийн ордонд болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сонсголын үеэр танилцуулж байв.

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.