Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравданг авлигын хэрэгт дахин гэм буруутайд тооцов
Нийгэм

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравданг авлигын хэрэгт дахин гэм буруутайд тооцов

Эрхэм админBy Эрхэм админ11/01/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болж буй юм.

Д.Цэвээнравдан 2012-2016 онд Ховдын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа ИТХ руу өөрт нь байр хувьчилж өгөх талаар албан бичиг хүргүүлэн тэргүүлэгчдийнх нь хуралдаанаар хэлэлцүүлсэн аж. Улмаар ЭСБА-80 айлын орон сууцад 68.3 ам метр талбайтай, тухайн үеийн ханшаар 75 орчим сая төгрөгийн үнэтэй байрыг 80 хувиар хөнгөлүүлж, 14.9 сая төгрөгөөр хувьчилж авах шийдвэр гаргуулсан гэнэ. Харин ИТХ-ын дарга Б.Баярсайхан 82.1 сая төгрөгөөр үнэлэгдсэн, дээр дурдсан орон сууц дахь 74.2 ам маетр талбайтай байрыг мөн л 80 хувь хөнгөрүүлж, 16.2 сая, доторх 15 сая төгрөгийн үнэлгээтэй тавилгын үнийг бас 80 хувиар чөлөөлүүлж, 2.1 сая төгрөгөөр өөртөө худалдан авах тогтоол батлуулсан хэрэгт холбогдсон юм. Тэдний энэ үйлдлээс болж Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албанд нийт 166 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Анхан шатны шүүхээс Д.Цэвээнравдан, Б.Баярсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон юм. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө. Харин тэдний хууль бусаар хувьчилж авсан байруудыг битүүмжилж, хохирлыг нь нөхөн төлүүлэхээр болсон байна. Д.Цэвээнравдангийн хувьд авлигын хэрэгт хоёр дахь удаагаа холбогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон нь энэ. Үүнээс өмнө тэрбээр ЗДТГ-ын ажилтнууд болох П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарын хамт албан тушаалаа урвуулан тус аймгийн Зэрэг сумын төвийн тохижилтыг хийх гэрээ байгуулсан “Цогт барс” ХХК-ийнханд давуу байдал олгож, ажлаа хийгээгүй байхад нь 279 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон билээ.

Түүнд шүүх нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.