Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Э.Цэрэндолгор: Нараг би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч “аюултай хүн” гэдгийг сануулж хэлж байв
Мэдээ

Э.Цэрэндолгор: Нараг би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч “аюултай хүн” гэдгийг сануулж хэлж байв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/04/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлж, нээлттэй байж чаддаг эмэгтэйчүүд бол Э.Цэрэндолгор, М.Нарантуяа Нара нар билээ. Харамсалтай нь тэд сүүлийн үед үзэл бодлын зөрүүгээс болж хоёр биенээ таагүйгээр хэлж, бичих болжээ. Тухайлбал, Цэнхэр үст Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсандаа:
“М.Нарантуяагийн хэл ам, бүдүүлэг байдал, бусдыг доромжилж чаддаг лайвууд түүнийг өнөөдрийн энэ өндөрлөгт авчирсан.
Ганц бие, эр хүнд гомдож хорссон, эрчүүдийн дээр гарах гэж зүтгэсэн, төрсөн эхийгээ ч түмний нүдэнд доромжлохдоо ..”би ил цагаан шударга хүн гэж өөрөө өөрийгөө өмөөрнө. Ганц байшин барьснаа би бол хөдөлмөрч гэж хэт дөвийлгөнө. Монголын нийгмийн томоохон хэсэг болох нөхөргүй, салсан сарнисан, нөхрөөсөө мөнгө салгаж чадаагүй, хадамдаа хорссон болгон Нараа шиг даам гарч сүүлдээ хэн энэ байдлыг шүүмжилнэ үү түүнийг сүргээрээ тасчихад бэлэн байдаг нь аймаар…
Насанд хүрээгүй хүүг ч шүлэнгэтсэн нүдээр харж бөгс бөөрний ажлын амтанд оруулж ( шар сэмжлэх, өөрөөсөө хэт дүү насанд хүрээгүйг сонирхох өвчин эмгэг) эцэст нь өөрийгөө ч таньж амжаагүй байхад эцэг болгочихоод тамхины мөнгөгүй арчаагүй гуйлгачин гэж удам судартай нь доромжилсон.
Яг энэ тухайд хүмүүс ..хүний хувийн амьдрал гэж хаалт үүсгэдэг. Тэрээр өөрөө цахимаар нэг нандин бүхнээ зарлаж талцал үүсгээд дараа нь өөрийгөө өмөөрдөг сошиал тактиктай. Тэр зориуд доромжилж хүмүүсийг эгдүүцүүлж байснаа наймаагаа хийдэг аргатай.
Тэгсэн мөртлөө нийгмээс ёс суртахуун шаардаж, хүчирхийлэгчийг цаазалъя гэж шаарддаг. Хүний юу ажиллана түүндээ мэргэшнэ. Тийм ч учраас хормойнд нь салхи орсон улс хэцүү гэдэг байв.
Нара гэх хүүхний бий болгосон сүрэг аюултай хортой. Тэд уншдаггүй, сэтгэдэггүй зүгээр хуйлардаг.
Нара жирийн хүмүүсээс илүү амьдарч чадаж байгаа нь ёс зүйгүй, хэнийг ч хутгалахад бэлэн, хэнтэй ч үгсэхэд бэлэн, хэнийг ч яаж ч гүжирдэж гүтгэхээс буцахгүй, өнгө мөнгө олвол ёс суртахуун түй ч хамаагүй, ичих булчирхай огт заяагаагүй, залуу хүүхдийг ч базаад боолчилсон зэрэгт олон хүн атаархдаг, далдхан түүн шиг амьдрахыг мөрөөддөг шиг.
Гэтэл Нара шиг амьдрахаас ичдэг, тэгж явахаар тээглэж үхье гэх хүмүүс чимээгүй амьдардаг.
Нараг би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч “аюултай хүн” гэдгийг сануулж хэлж байв.
Хүмүүс Нараг хүүхэдийн төлөө дуугарна, тэнд ганц орилдог хүн хэрэгтэй мэтээр их гэнэн тэнэг сэтгэсэн. Тэр харагдсанаасаа илүү зальтайг хүмүүс мэддэггүй.
Гишүүн болчихоод Номингийн 18 тэрбумын саналыг өмөөрч өвөлдөө цахилгаан дулаангүй суух магадлалтай болсон хүмүүст кино үзүүлж соёлжуулах тухай цэцэрхэв.
Монголд өсвөр насны хичнээн хүн байна вэ? 18 тэрбум данхайсан төсөв биш үү? Арилжааны киногоор хүүхэд залуусыг хөгжүүлж чиглүүлэх үү?
Монгол хэдэн сая хүн амтай вэ? Тоо бодоод үзэцгээ
Монголын хүүхэд залуусыг кино урлаг гэх янз бүрийн гоё төслөөр сүүлийн 30 жил тархидаж одоо бүгд Солонгос драмын нэг нэг дүрд орцгоосон. Хадмынхаа хөрөнгийг булаах, хосын дундуур орж айл самрах, нөхрийг нь уруу татах, үсээ зулгааж чарлах, галзуурах, хэвийн бус аашлах, хар тамхинд орох, эцэс төгсгөлгүй эд хөрөнгийн дайн үзсээр Монголын нийгэм өнөөдөр яг тийм л болсон.
Нара МАН-ын том хамгаалалтад орж. Тэр уг нь сошиалаар хэрэлдэх завгүй баймаар. Өөрийг нь дэмжсэн хүмүүсийг доромжлоод эхэлж. Миний хувьд би огт гайхахгүй байна. Миний эргэн тойронд дэмжиж байсан хүмүүсийн ганц хоёр нь …Цэрээн чи яаж энэ бүгдийг мэдсэн юм бэ?
Яг л чиний хэлснээр .. гэнэ.
Зөн совингоо ажлуулцгаа.
Монголыг доромжилсон болгон бүгд хоорондоо холбоотой. Элийрэгч Нара хоёрыг үй зайгүй гэж та нар бодоогүй л байсан биз дээ.
Одоо тэгээд 4 жил доромжлолыг нь тэвчих л үлдлээ. Монголын төрд маш аюултай гэнэн цайлган дүрд тоглогчийг гаргасан.
Гэсэн ч Тэнгэрийн цаг айсуй.
2024.11.04″ хэмээн бичжээ.
Харин түүнийг ийнхүү бичүүлэхэд хүргэсэн М.Нарантуяа Нара өөрийнхөө цахим хуудсанд
“Ккк яасан их үхтэл нь зулбуулчихдаг эмсүүд вэ тийм ээ…

Цэнхэр үсттэй юу ярихав дээ дайрсаар бгаад л бэрээ ч үхүүлчихдэг авгай даа! Ард олноороо мэднэ!
Их үйлийн үр үүрүүлдэг хүмүүсийн хаалгыг тогших өдөр бас бий бизээ үйлийн үр нь!!!“
байр суурь
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.