Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцлоо
Мэдээ

“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцлоо

Эрхэм админBy Эрхэм админ11/14/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буйгаа прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээллээ. Уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа билээ. Бидний авсан мэдээллээр эл хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав, тус компанийн жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татаж тогтоолыг нь танилцуулсан байна.

Дээрх хоёр алба болон НПГ-ын ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан гэнэ. Шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн дээрх хоёр хүнд Эрүүгийн хуулийн 10.6-2 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёроос дээш хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 11.3-2-ын болгоомжгүйгээр хоёроос дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5-1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.

Гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, таван иргэнд хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод буй юм.

Бидний авсан мэдээллээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулиас шинжээчид томилогдон дүгнэлт гаргахдаа хоёр жолоочийг хэн хэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, ачааны машины жолооч давуу эрхтэй гэсэн ч аль алиных нь мэдлэг, туршлага, аюулыг танин мэдэх чадвар дутагдсан хэмээсэн гэнэ. “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан жолооч Ч.Рэнцэндорж, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байсан Э.Мөнхнаран нар замын хөдөлгөөнд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө замын хөдөлгөөнд оролцож байхдаа уг ослыг гаргасан билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.