Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болсон ч оршин суух хаягтаа очихгүй байна
Мэдээ

Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болсон ч оршин суух хаягтаа очихгүй байна

coolНийтэлсэн: cool11/15/20241 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Уг нь эл захирамжийг тус шүүх өнгөрсөн есдүгээр сарын 23-нд гаргасан юм байна. Захирамжийг биелүүлэхийг цагдаагийн байгууллагын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албаныханд даалгасныг үндэслэн Л.Чинбатын оршин суудаг албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх хаус руу цагдаагийн алба хаагч удаа дараа очсон боловч тэндээ алга байж. Тиймээс хорооных нь Засаг даргаас лавлагаа авахад “Энэ хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй” гэсэн тодорхойлолт хийж өгсөн байгаа юм.

“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргах болсон үндэслэл нь нэр бүхий иргэдэд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь алтны орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдана хэмээн 120 гаруй сая төгрөг авчхаад лицензээ ч шилжүүлээгүй, мөнгийг нь ч буцааж өгөлгүй удаж буй аж.

Тиймээс мөнгөө өгсөн иргэд эргүүлэн авахын тулд “Гацуурт” компани байрладаг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг нь өнгөрсөн тавдугаар сард Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс худал мэдээлэл тараасан хэрэгт гэм буруутайд тооцож, Л.Чинбатын зорчих эрхийг хоёр сарын хугацаатай Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх оршин суух хаягаасаа явахгүй байх ял шийтгэсэн билээ. Оноосон эл ялыг уг хаягтаа эдэлж дуусгасан гэнэ. Гэвч өдгөө тухайн хаягтаа ирдэггүй, дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулах гэхээр очихгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж буйн илрэл гэлтэй. Юутай ч Л.Чинбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувийг түүний өмгөөлөгч Х.Оюунбаярт гардуулан өгсөн аж.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь компанийнхаа эзэмшлийн аж ахуйд байх магадлалтай гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

1 сэтгэгдэл

  1. Зочин on 11/18/2024 23:09

    Нэр нүүрээ бодохгүй хүн ер нь юу ч хийхэд бэлэн л дэ

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.