Өнөөдөр /2024.11.28/ төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дугаар заалтад заасны дагуу “Дүүргийн 2025 оны төсөв батлах тухай” тогтоолын төсөл, танилцуулгыг Монгол Улсын төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаярт өргөн барилаа.
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тухайн жилийн дүүргийн төсвийг хэлэлцэн батлах юм.