Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны Аравдугаар сарын 22-ны өдрийн Б/145 тоот захирамжаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Мандуулыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томиллоо.
Ажлын туршлага:
📝2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
📝2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
📝2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
📝2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
📝2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал
📝2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал
📝2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
📝2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
📝2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгч
📝2024 онд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчоор тус, тус ажилласан юм.