Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлын ХОЁР дахь хахуулийн хэргийг УДШ хянан хэлэлцэнэ
Гэмт хэрэг

“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлын ХОЁР дахь хахуулийн хэргийг УДШ хянан хэлэлцэнэ

coolНийтэлсэн: cool12/11/2024Шинэчилсэн:12/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Улсын дээд шүүхэд “Шинжиан шинфа” ХХК-ийн захирлын татвар, хахуулийн хэргийг  хянан хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 790 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1155 дугаар магадлалтай, шүүгдэгч Ж.Энхжаргал, БНХАУ-ын иргэн Сун Гуан Чен /Sung Guang Chen/ нарт холбогдох хэргийг шүүгдэгч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чен /Sung Guang Chen/-ийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх гэж байгаа юм.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар буруутгаад байгаа.

Хэргийг эргэн сануулбал, “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Д.Б-н хамтаар татварын хяналт шалгалт хийх 3421601623 тоот томилолтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар  төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй “Шинжан Шинфа” ХХК-ийн татварын зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг гэж бууруулсан байна. Улмаар  2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №НА-34210000107 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” тогтоохдоо хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Сун Гуан Ченээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.О-ээр дамжуулж 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль авалцаж, өгөлцсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан бол Нийслэлийн эрүүгийн хэргийн анханы шатны шүүхээс уг  тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар хэргийг өнөөдөр УДШ хянан хэлэлцэх тов гарчээ.

Энэ хэрэгт буруутгагдаад байгаа Ж.Энхжаргал нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө цагдан хоригдож байгаа.

Харин БНХАУ-ын иргэн Сун Гуан Чен нь хилийн хоригтой байгаа. Тэрбээр өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 943 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн түүхтэй.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.