Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов
нийтлэлчид

Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов

coolНийтэлсэн: cool03/07/2019Шинэчилсэн:03/09/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Красноярск хотноо болж байгаа дэлхийн оюутны өвлийн спортын наадамд Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ингэснээр тэрээр спортын энэ төрлөөр Монгол улсаас Олон улсын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчин болж байгаа юм.

Наадмын 6 дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 38 тамирчин уралдсаны дотор Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтсан нь манай улсын спортын түүхэн дэх онцлох явдлаар нэрлэгдэж байна. Учир нь тэрээр энэ төрөлд Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд уралдаж анхны тамирчин болж байгаа юм. Г.Марал-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнийг 24.75 оноогоор өндөрлүүллээ. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм.

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдрах болж, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа хуваалцсан юм. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй тухайгаа тэрээр хуваалцсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.