Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ХӨСҮТ: Менингококкт өвчний 3-4 тохиолдол жил бүр байнга бүртгэгддэг, гэнэт гарсан өвчин биш
Мэдээ

ХӨСҮТ: Менингококкт өвчний 3-4 тохиолдол жил бүр байнга бүртгэгддэг, гэнэт гарсан өвчин биш

Эрхэм админBy Эрхэм админ02/03/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Screenshot
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХӨСҮТ-д менингококкт өвчний нөхцөл байдал хэр байгаа талаар шуурхай мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Сүүлийн үед цахимд батлагдаагүй хуурамч мэдээлэл их явж буй тул албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр менингококкт өвчний таван сэжигтэй тохиолдол байсан ч шинжилгээ хийхэд хоёр нь батлагдсан. Эмчлэгдээд, эдгэрч гарсан. Он гарсаар нийтдээ 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж, нас баралт бүртгэгдсэн.

Screenshot

Одоо хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийгдэж байна. Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан дээрх хоёр тохиолдол албан ёсоор батлагдаагүй байгаа. Хоёрдугаар сарын дөрвөн болон зургааны өдрүүдэд хариу гарна. Нэг хүүхэд нь 2024.12.18-аас хойш хичээлдээ яваагүй байсан байна. Ханиадыг гэрээрээ эмчлүүлж байгаад 2025.01.31-ны өдөр эмнэлэгт хандсан тул гэр бүлийн хүрээнд тандалт хийгдэж байна. Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэг нь шинэ цэцэрлэг учраас тухайн ангид нь сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Тэднийг гэрээр нь тусгаарлаж ажиглаж байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Сошиал орчинд өчигдөр шөнө 9 настай хүүхэд нас барсан талаар мэдээлэл гарсан. Таамаглал байдлаар бичсэн постыг иргэд ихээр шэйрлэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Албан ёсоор ийм тохиолдол гараагүй.

ХӨСҮТ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Менингококкт өвчний хүнд хэлбэр хоёр төрөл байдаг. Хүндээр өвдөж байгаа хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой.

Менингит хэлбэрийн үед хүүхэд гэнэт халуурч, тархины хүчтэй цочролын улмаас толгой өвдөж, нүд гэрэлд гялбах тохиолдолд эмнэлэгт хандах ёстой.

Үжил хэлбэр буюу менингококктийн үед цаг минут алдалгүй яаралтэй эмнэлэгт хандах ёстой. Гэнэт өндөр халуурдаг. Халуурснаас хойш 6 цагийн дараагаас биеийн мөчид, захын хэсгээр биеэр тууралт гардаг. Яг тэр даруйд нь эмнэлэгт хандаарай. Нэн хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд амь нас эрсддэг. Өвчин туссан хүн бүр нас барна гэсэн үг биш. Нийт өвчний 10-15 хувьд нас баралт тохиолддог.

Халуун амьсгалаар халдварладаг өвчин тул нэг гэрт, ангид хамт байсан хүмүүст халдварладаг тул маскаа сайн зүүж өөрийгөө хамгаалах ёстой
Менингококкт халдвар манай улсад үе үе тохиолддог халдвар шүү. Жилдээ 3-4 тохиолдол бүртгэгддэг. Гэнэт гарсан өвчин биш. Нэгэнт тохиолдол батлагдсан үед ойрын хавьтлын үед голомтлох арга хэмжээг эмнэлгийн байгууллага авдаг. Эмнэл зүйч эмч үзлэх хийж, хамар залгиурын арчдас авдаг. Батлагдвал антибиотик уулгадаг. Ойрын хавьтлуудыг тусгаарлаж, ажигладаг.

Болж өгвөл даарахгүй, дулаан яваарай. Маск зүүж, гараа сайн угаагаарай. Хоолой, амаа зайлаарай. Болж өгвөл ханиад битгий хүрээрэй.

1972-1974, 1994-1996 онуудад энэ өвчний өргөн хүрээтэй тархалт дэгдэж, жилд 3000 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвдөж, зуу гаруй нь нас барж байсан. Бусад жилүүдэд ийм том хүрээг хамраагүй тул сургууль цэцэрлэг хаах хэмжээнд ярихгүй. Гол нь сэжигтэй тохиолдол гэж үзвэл яаралтай эмнэлэгт хандаж байж л амь насыг нь аврах ёстой.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.