Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ҮХЦ-ийн гишүүн асан Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож хэрэглэвэл шинийн 2, 3, 4-нийг амрах өдөр гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой
Мэдээ

ҮХЦ-ийн гишүүн асан Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож хэрэглэвэл шинийн 2, 3, 4-нийг амрах өдөр гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой

Эрхэм админBy Эрхэм админ02/24/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ҮХЦ-ийн гишүүн асан Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож хэрэглэвэл шинийн 2, 3, 4-нийг амрах өдөр гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой

Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр цахим хуудсаараа ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгаланд ханджээ. Тэрбээр:

Сайд та “Хөдөлмөрийн тухай хуулинд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна.

Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон.

Энэ үүднээс хуулийг хэрэглэхдээ хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийг батлан гаргаж байсан цаг үе, нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой.

Үүний дотроос тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй байгаа.

Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Энэ нь зөвхөн хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал бөгөөд хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг огтхон ч биш, харин ч хууль тогтоогчийн зорилго, хүсэл зоригийг бататган хэрэгжүүлсэн, ард түмний ашиг сонирхолд нийцсэн, тэдний төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн алхам болох юм.

Таныг хүндэтгэсэн хуульч
Б.Буяндэлгэр

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.