Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Долгорт хилийн хориг тавьж, үүрэгт ажлаас нь “чөлөөлжээ”
Гэмт хэрэг

Албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Долгорт хилийн хориг тавьж, үүрэгт ажлаас нь “чөлөөлжээ”

coolНийтэлсэн: cool02/28/2025Шинэчилсэн:02/28/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдалгууд Д.Долгор, Х.Буянжаргал тэргүүтэй удирдлагуудын 11 хүнийг яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Тодруулбал, эрчим хүчний салбарын ажилчид сар бүр цалингийнхаа нэг хувийг өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор үйлдвэрчний эвлэлдээ хуримтлуулдаг. Харин энэхүү мөнгөөр нь эрх ашгийг нь хамгаалж  ажиллах ёстой   ЭХГУУҮЭХ-ны үе үеийн удирдлагууд болох Б.Рагчаа хоёр сая, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал 197 сая, Д.Долгор 14 сая гэх зэрэг байдлаар цалингийн зээл нэрээр санхүүгийн анхан шатны баримтгүйгээр авсан аж. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Үйлдвэрчин” хотхоноос Х.Буянжаргал, Д.Долгор нар 1-3 өрөө байр авсан атлаа “орон сууцгүй” хэмээн 2021 онд дэмжлэг авсан байдаг. Уг хэргийг хоёр жилийн турш хуулийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд өдгөө нэр бүхий 11 этгээдийг яллагдагчаар татаад байгаа юм.

Яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хилийн хориг тавиулах, хоорондоо уулзахгүй байх саналыг нийслэлийн прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч Д.Долгорт Монгол Улсын хилээр  гарахыг хязгаарлах  болон бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд хилийн хориг тавьсан байна.

Үүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Долгорыг  Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс саналыг 2025 оны 02 сарын 27-ны өдөр хэлэлцээд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Д.Долгор нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүрэгт ажлаасаа “чөлөөлөгдөөд” зогсохгүй хилийн хориг тавиулаад байна.

Бид энэ хэргийн талаар болон эдгээр хүмүүсийн холбогдсон ноцтой асуудлуудын талаар эргэж мэдээлэх болно.

Мэдээллийн эх сурвалж:  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, бусадтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Яллагдагч Д.Д-г Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан үүргээ биелүүлэхийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хангаж шийдвэрлэв

 

шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.