Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Гэмт хэрэг

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

coolНийтэлсэн: cool04/16/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яг одоо Багануур дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун “Багануур”-ын Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-ӨргӨӨ”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна.

Э.Номинчулууныг хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгах явцад нэр дурдсан албан тушаалтнууд “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон билээ.

Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пиар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam.mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан аж.

Өмнө нь уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд  Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон oгсoн хэ­рэгт нь тус бүр 27 сая тoгрoгooр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. Мөн Д.Болдын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлан 10 сая тoгрoгooр торгов. Бас С.Батхишигийн хахууль авсан хэрэгт дээрх шүүгдэгчтэй ижил хугацаагаар тoрд ажиллах эрхийг хязгаарлан, 27 сая тoгрoгooр торгох ял шийтгэж, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь адилхан хугацаагаар зорчих эрх хассан байна. Түүнчлэн П.Эрдэнээгийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил хоёр сар зорчих эрх хязгаарласнаас гадна хахууль авсан хэрэгт нь долоон жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 15 сая тoгрoгooр торгожээ. Бусад 10 шүүгдэгчид бас торгох ял оноосон байна. Энэ гэмт хэргийн улмаас олсон, “Багануур” ХК-д учруулсан 400-гаад сая төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан сэлбэг нийлүүлэгч компаниуд, Э.Номинчулууны үйлдлийг бичихгүй байхаар амлаж гэрээ байгуулж мөнгө авсан цахим хуудас эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс олсон орлогыг нь гаргуулахаар болсон юм. Харин Э.Номинчулуунаас хахууль авсан нэр бүхий цахим хуудсуудад зуучлан гэрээ байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийн үйлдлийг НПГ-аас тусгаарлан шалгуулалгүй үлдсэн нэр бүхий сайтуудын эздийн хамт шүүхэд шилжүүлэхээр авч үлдсэн түүхтэй.

Гэвч хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан. Хяналтын шатны шүүхээс уг хэргийг хэлэлцээгүй тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тул ийнхүү Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа нь энэ юм.

 

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.