СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэлийг УИХ-ын гишүүн Х.Болормаагийн гарын хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс л тэрбээр өөрийнхөө залгамж халааг М.Алтангэрэлд шилжүүлэн өгч ногоон гэрлээр засаг ноён болж байв. Хэдийгээр нидэр дээрээ М.Алтангэрэл Засаг дарга ч Х.Болормаа Сүхбаатар дүүрэгт түүгээр дамжуулан дахиад дөрвөн жил засаглах болсон гэсэн үг.
нийтИнгэж хэлэхийн учир нь М.Алтангэрэл нь Х.Болормаагийн хүүгийнх нь багын найз, бизнесийнх нь хамтрагч учраас түүнийг өөрийнхөө орлогч даргаар 2021 оноос хойш ажиллуулж УИХ-ын гишүүн болохдоо халаагаа буюу Засаг даргын ажлаа түүнд өгсөн юм. Тиймээс л тус дүүрэгт Х.Болормаа өөрийн вант улсаа М.Алтангэрэлд хүлээлгэн өгсний цаана маш том хуйвалдаан, магадгүй маш ноцтой үйлдлүүд нуун дарагдсан байгааг ч үгүйсгэхгүй.
Мөн тус дүүрэгт яаралтай аудитийн шалгалт орж Х.Болормааг засагласан цагаас хойших бүхий л асуулалд санхүүгийн шалгалт хийвэл олон ч “но”-той ноцтой үйлдэл илрэх нь дамжиггүй.
Үүний нэг жишээ нь өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж төсөв танах асуудал яригдаж байх үед М.Алтангэрэл ₮1.2 тэрбум төгрөгөөр тавилга, компьютер авах тендер зарлаж хэмнэлтийн хуулийг зөрчиж байсан. М.Алтангэрэлээс өөр ямар ч дүүргийн Засаг дарга нар зоригтойгоор өндөр үнэ бүхий дүнтэй тендер зарлаж байгаагүй.
Бас нэг хэнэггүй ноцтой үйлдэл нь хотын А зэрэглэлийн газарт өөрийн найз, АН-ын гишүүн М.Баттүвшинд хууль зөрчиж, шилэн ТҮЦ байршуулах зөвшөөрлийг олгож түүнийг нь хотоос албадан буулгасан. Уг үйлдлээ зөвтгөж “Х.Нямбаатар дүүргийн Засаг даргын бүрэн эрхэнд халдлаа, шилэн ТҮЦ-ийг дахин өөр газар байршуулах учраас судал” гэх үүргийг албан хаагчиддаа өгсөн. Энэ бол түүнийг огцруулах хангалттай үндэслэл мөн үү гэвэл мөн.
Өөрөө өөртөө давуу эрх олгож байгаа хүн ТҮЦ байтугай хууль бус үйлдлийг хийсэн байж болзошгүй. Үүгээр ч зогсохгүй М.Алтангэрэл АН-ын хүн хэр нь өнгөрсөн сарын сүүлээр МАН-ынхантай хуйвалдаж ажилтан, албан хаагчдадаа үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь үндэслэлгүйгээр халж, оронд нь МАН-ын гишүүдийг ажилд авч, хууль зөрчихөөс гадна намынхаа дүрмийг зөрчсөн хэнхэг үйлдлүүдийг гаргаж буй түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг тус дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчид мэдэгдэл гаргаж байсан.
Ийм л нэг өөрийн гэсэн толгойгүй жагсаалтаар УИХ-д хөл тавьсан Х.Болормаагийн хүүгийн найз, бизнесийнх нь алтан хамтрагч М.Алтангэрэлээс яаралтай СБД-ийг салгаж авахгүй бол тус дүүрэгт амьдардаг 150 мянга гаруй иргэдийн эрх ашиг, найз нөхдийн мөнгөний гүүр болох вий.
Ингэж хэлэхийн учир нь М.Алтангэрэл өөрийн удирдлага доор ажиллаж байсан Тамгын газрын дарга Н.Одончимэгийгээ АВЛИГЫН хэрэгт түлхчихсэнийг ч үгүйсгэхгүй. АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан уг хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь М.Алтангэрэлтэй холбоотой учраас л удааширч таг зогссон гэж хардахад хүргэнэ.
Тиймээс огцрох болзлоо шилэн ТҮЦ-ээр хангасан М.Алтангэрэлд хотын дарга Х.Нямбаатар хэзээ хариуцлага тооцож түүнийг огцруулах вэ.

