Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»600 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж буй Л.Уранцэцэг “Худалдааны гавьяат ажилтан” цол хүртлээ
Мэдээ

600 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж буй Л.Уранцэцэг “Худалдааны гавьяат ажилтан” цол хүртлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/26/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Амгалан захын хүнсний худалдаа, агуулахын үйл ажиллагааг эрхэлж, 600 гаруй иргэнийг тогтмол ажлын байртай байлгаж, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Л.Уранцэцэг “Худалдааны гавьяат ажилтан” цол хүртлээ.


Лхагва овогтой Уранцэцэг нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Луузангийн Лхагва, Донойрагчаан Чойжилсүрэн нарын 6 хүүхэдтэй айлын гурав дахь охин болж 1967 оны тавдугаар сард төрсөн. Аав Лхагва нь сумын багийн дарга, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1974 онд Улаанбаатар хотод шилжин ирж Худалдааны 6-р конторт дэлгүүрийн эрхлэгчээр ажиллан тэтгэвэртээ гарсан. Ээж Чойжилсүрэн нь 44 жил тасралтгүй худалдааны байгууллагад ажиллаж, Алдарт эхийн II одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдан гавьяаны амралтдаа гарсан билээ. Л.Уранцэцэг нь бага, дунд боловсролоо Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд эзэмшиж, наймдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 41-р сургуульд шилжин суралцаж, арван жилийн боловсролоо төгссөн. “Мандах” бүртгэл дээд сургуульд элсэн Нягтлан бодогч мэргэжлээр 1997 онд төгссөн. Л.Уранцэцэг нь амьдралынхаа гарааг 1997–1999 онд “Зүчи” ХХК-д нягтлан бодогчоор эхлүүлж, 1999–2003 онд “Спирт Бал Бурам” ХХК-д нягтлан бодогчоор ажиллан, улмаар дэд захирлын албан тушаалд 10 жилийн турш үр бүтээлтэй ажилласан. Л.Уранцэцэг нь улс, нийгэм, хувийн хэвшил, аж ахуйн нэгжид нийт 36 жил тасралтгүй ажилласан туршлагатай. 2010 оноос “Эко Могул” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус компани нь Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Амгалан захын хүнсний худалдаа, агуулахын үйл ажиллагааг эрхэлж, 600 гаруй иргэнийг тогтмол ажлын байртай байлгаж, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Л.Уранцэцэг нь үнэнч шударга, зарчимч, хөдөлмөрч, нягт нямбай зангаараа хамт олон, ах дүүс, найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тэрээр гурван хүүхэд төрүүлж, зөв боловсон хүмүүжүүлсэн. Том хүү Ганхуяг овогтой Мөнгөнжигүүр нь Шинэ Зеланд улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Удаах хүү Ганхуяг овогтой Өнөрбаатар нь “F&F” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа бол бага хүү Ганхуяг овогтой Өнөрсайхан нь “Күнз” сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хүүхдүүд нь эрдэм мэдлэг, зөв хүмүүжилтэй, улс орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж яваа нь ээжийнх нь хүмүүжлийн тод жишээ юм. Түүний олон жилийн хуримтлуулсан хөдөлмөр зүтгэлийг төр, нийгэм өндрөөр үнэлж, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Худалдааны гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байгаа нь энэ аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.