Жүжигчин, мисс ээж Д.Пүрэвсүрэн 40 насныхаа босгон дээр халуун оронд амарч, зугаалж яваа зургаа сошиал хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Түүний амралтын үеийн гэрэл зургууд олны анхаарлыг татаж, фенүүд нь магтаалын үгээр булж байна.

Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж атлаа бие галбир, төрх байдлаараа залуу бүсгүйчүүдээс дутахааргүй харагдаж буй нь олон хүнийг гайхшируулжээ. Зарим нь “Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэдэгт итгэмээргүй сайхан биетэй”, “40 нас гэдэг үнэхээр зохиж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Д.Пүрэвсүрэн уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулан, өөртөө анхаарч, эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталдгийн жишээ болж буйгаа ийнхүү дахин харууллаа. Түүний халуун орны аялал, эерэг төрх олон бүсгүйд урам зориг өгч байна.


