Жүжигчин Э.Уянга, жүжигчин Мөнхүүш нарыг оноо хамт гаргасан нь олны анхаарлыг татаад буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг үерхэж байгаа гэх яриа гарсан ч Э.Уянга өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Миний охидууд аавтайгаа хамт далай үзээд хэд хонож байна. Харин би ажлаа дуусгаад маргааш охид дээрээ очно. Оноо ганцаараа гаргах гэж байгаад жаахан эмо болсон үед найз маань хань болохоор гэнэтхэн хүрээд ирсэн юм” хэмээн тайлбарлав.
Мөнхүүшийн хувьд ч мөн адил охидууд нь ээж дээрээ очсон бөгөөд хотын чимээнээс хол баярлах зорилготой явсан аж. “Гэрийнхэн рүүгээ видео дуудлага хийж ярьчхаад, надад нэг шампанск задлаад л буцах гэж байсан. Манай Мөнхүүш угаасаа сэтгэл сайтай хүн” гэж Э.Уянга онцолсон байна.

Түүнчлэн тэрбээр хүмүүсийн хандлагын талаар, “Ихэнх хүн эсрэг хүйсийнхээ хүнтэй энгийн сайхан нөхөрлөлийг хүлээж авч чаддаггүй юм шиг санагддаг. Заавал сэтгэлийн эсвэл өөр утга агуулга хайдаг. Өөрсдөө тийм болохоор бусдыг ч бас тийм гэж боддог байх” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ингэснээр тэдний дунд ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо байхгүй, зүгээр л найз нөхдийн харилцаа гэдгийг Э.Уянга тодорхой болголоо.


