БТСУХ-ны дарга, ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурч алдаа гаргаж байсан талаар бид өмнө нь хүргэж байсан.
Тэгвэл энэ байдал зогссонгүй, ажлын байрны архидалт БТСУХ-ны гурван давхараас үсэрснээр үргэлжилж байна. Тодруулбал, БТСХ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дөрвөн албан хаагч өчигдөр (2026.01.08) ажлын байрандаа архидан согтуурсан бөгөөд энэ үеэр мэргэжилтэн, 30 гаруй насны эмэгтэй н.Э гэгч Спортын төв ордны гурван давхараас үсэрсэн байна.

Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Гурван давхараас үсэрсэн гэх н.Э гэгч нь ажилд ороод удаагүй байсан гэх албан бус мэдээлэл байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
