Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ТУРК УЛСТАЙ БАТЛАН ХАМГААЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Мэдээ

ТУРК УЛСТАЙ БАТЛАН ХАМГААЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/03/2025Шинэчилсэн:01/12/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилж хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут эрхэм сайд Яшар Гүлэр болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Хоёр тал Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр хоёр талын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд сумны бэсрэг үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулж буйд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.
Цаашид, Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад хоёр тал санал нэгдэв.
Мөн талууд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цаашид ч хувь нэмрээ оруулах болно гэдгийг сайд Д.Батлут тэмдэглэв.
Түүнчлэн Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын сургуульд Турк улс сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, найрсаг харилцааг ирээдүйд улам бататган хөгжүүлэх итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
#ТуркУлсынҮндэснийБатланХамгаалахынСайдМонголУлсадАйлчилжБайна

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.