Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”
Зөвөлгөө

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

coolНийтэлсэн: cool01/20/2026Шинэчилсэн:01/20/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Иргэн таны төлсөн татвараар төсөв бүрддэг. Харин төсвийн мөнгөөр аялж зугаалж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж байгаа тохиолдол хэд хэд гарсантай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газрын алба хаагчид, Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид хамтдаа Малайз улс руу “аялангаа ажилласан”, “архидан согтуурангаа туршлага судалсан” гэх  мэдээлэл байна.

Ингэхдээ тэд ажлаасаа чөлөө аваагүй бөгөөд гадагшаа явсан гэдгээ нууцалсан байна. Улмаар  олны хэл амнаас эмээж байнга онлайн байж цахимаар ажлаа хийсэн гэдгийг НЗДТГ-ын ажилчид ярьсаар байна. Тодруулбал, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Бямбадоржийн Билгүүн гэгч нь уг гадаад томилолтод явж байгаа ажилчдыг гар утсаа рүүминг үйлчилгээтэй болгож болохгүй хэмээн үүрэгдэж, улсын цэнхэр дугаартай авто машинаар өглөө гэрээс нь авч явсан байгаа юм.

Уг гадаад томилолтын зардлын эх үүсвэр нь Туулын хурдны замын төслөөс гаргасан гэх бөгөөд хэл ам гаргахгүйн тулд нягтлангаа авч явсан аж. Нийслэлийн замын хөгжлийн газарт Ахлах нягтлан бодогчоор Баярмагнайн Хонгорзул, тооцооны нягтлан бодогч Лувсандоржийн Мөнхцэцэг, Содном-Ишийн Мөнхжаргал нар ажилладаг байх юм. Уг гадаад томилолтод чухам хэн нь явсныг албан эх сурвалж тайлбарлах биз ээ.

Гадаад томилолтын хөтөлбөрт  далайн эргээр зугаалах тухай багтсан бөгөөд   долоон эмэгтэй, гурван эрэгтэй алба хаагч яваад архидан согтуурч,  маргаж, шуугиан дэгдээсэн гэх мэдээлэл бий.

Бид энэ асуудлаар тодруулахаар дээрх нэр бүхий иргэд Монгол улсын хилээр гарсан эсэхийг албан эх сурвалжаас тодруулахад Монгол улсын хилээр нэвтэрсэн эсэх нь хувь хүний нууцтай холбоотой тул мэдээллийг өгөх боломжгүй гэв.

НЗДТГ-ынхан болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын алба хаагч нарын Малайз руу явсан өдөр нь  татварын дарга нарын ирдэг өдөр аж. Нийслэлийн татварын албаныхны  Дубайн “аялал” туршлага судлалт шүүмжлэл дагуулсан тул  тэд ийнхүү аялал, туршлага судлалтаа нууцалсан аж.

Улсын төсвийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлын талаар бид бусад албан эх сурвалжаас тодруулж, хуулийн байгууллагад хандан шалгуулан  эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.