Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Улаанбаатарт мөрдөгдөж буй автомашины дугаарын хязгаарлалтын эцсийн зорилго нь дугаарын далд наймааг цэцэглүүлэх байсан уу?
Нийгэм

Улаанбаатарт мөрдөгдөж буй автомашины дугаарын хязгаарлалтын эцсийн зорилго нь дугаарын далд наймааг цэцэглүүлэх байсан уу?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/22/2026Шинэчилсэн:01/22/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гарсан НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ хууль Үндсэн хуульнд заасан иргэдийн хувийн өмчтэй байх, хувийн өмчөө ашиглах эрхэнд халдсан.

Дэлхийд түгжрэлийг машины тоог хязгаарлаж, иргэдийн хувийн өмчөө ашиглах эрхэд халдах замаар шийдвэрлэдэг ардчилсан хуулийн засаглалтай орон байхгүй. Автомашины дугаарын ийм хязгаарлалт ганц нэгхэн коммунист, эсхүл коммунист нам эрх барьдаг улсад л байсан түүхтэй. Ардчилсан оронд машины тоог хязгаарлах биш, зам нэмэх, уртасгах гэх мэт замын хөдөлгөөний бусад зохицуулалтаар шийдвэрлэдэг.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ хууль ньҮндсэн хуульд нийцэхгүй учраас 2024 оны сонгуулийн дараанаас НИТХ болон Хотын захиргаанаас гаргасан тогтоолын дагуу хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг 730 мянга болгон хязгаарласан нь“Хуульчлагдсан дээрэм” байсан бололтой.

2024 оны 11 дүгээр сараас хойш Монгол Улсын хилээр 100 мянгагаруй автомашин импортлогдон. Өдгөө дамлаж зарж байгаа машины дугаарын дундаж үнэ нэг сая 500 мянган төгрөг гэж тооцвол ойролцоогоор 150 тэрбум төгрөг дугаарын далд наймаанаас хэн нэгний халаасанд орж, тэр хэмжээгээр иргэд хохирсон болж таарах нь. Хотын дарга хууль зөрчөөд зогсохгүй, “Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченж” гэх мэтээр иргэд болон байгууллагуудын нэр хүндэд удаа дараа халдсан.

Монгол Улс эрчим хүчний хомсдолд орсон байгааг хотын дарга битгий хэл та би ч мэдэж байгаа. Гэтэл энэ хэцүү үед төрийн хөрөнгөөр урд хөршөөс цахилгаан машин оруулж ирэх гэж байгаа нь,энэ тогтоол Хятад улсын томоохон компаниудын лобби байсан гэдгийг батлаад байх шиг.

Литиум батарейг дахин боловсруулах үйлдвэргүй Монгол Улсын хувьд цахилгаан машины батарей хог дээр хаягдахад бохирдол нь малын бэлчээр болон хүнсний хэрэглээнд урт хугацааны “чимээгүй аюул” болох болно. Түүнчлэн Хятадад загвар нь хоцрогдоод борлогдох боломжгүй болсон хэдэн мянган цоо шинэ цахилгаан машин шороонд дарагдсан хэвээр байгааг анхаарууштай. Цахилгаан машиныг дэмжих гээд байгаа төрийн энэ бодлого бас нэгэн дээрэм болох вий гэж санаа зовоох юм даа.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.