Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
Мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/10/2025Шинэчилсэн:01/29/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзав. Тэрбээр уулзалтын эхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүргээд, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм-эдийн засгийн  салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа, энэ нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцоллоо.

Түүнчлэн хоёр талын харилцааг бататгаж, бүх салбарт өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг олон асуудлаар санал солилцсон, улмаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалтаар хэлэлцсэн зүйлсийг ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Элчин сайд Ина Марчюлёните Монгол Улсын Их Хурлын даргад цаг гаргаж уулзсан явдалд талархал илэрхийлэн, шинэ албанд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Европын Парламент дахь Төв Азитай харилцах бүлгийн гишүүд 18 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор 2026 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (ASDIP)”-ийг эрчимжүүлэх, Европын Холбооноос Төв Азийн улсуудад хэрэгжүүлж буй “Хиймэл дагуулын харилцаа холбоо болон интернэт холболт”-ын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, Ойн тухайхууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Газрын тухай хуулиудын төслийг парламентаар хэлэлцүүлж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

Улсын Их Хурлын даргын зүгээс Европын Холбоо нь Монгол Улсад 30 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сайшааж, 14 төсөл бүхий хиймэл дагуулын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх талаар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлаас баталсан аливаа гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэдгийг тэмдэглэснээр уулзалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.