Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Мэдээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/17/2025Шинэчилсэн:01/29/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна хэмээн төсөл санаачлагч үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…гэж”, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэг, түүний үр дүн, төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх нь төрийн үүрэг гэдгийг тодотгож өгсөн. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагч тодотгов. Иймд хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх журмыг боловсронгуй болгож, чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд товч мэдээлэл хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, …, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж, Хорин долдугаар зүйлийн 7-д “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ…” гэж зааснаар Улсын Их хурлын нээлттэй, ил тод байдал сайжрах, сонгогчид ил санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлын үр дүнг богино хугацаанд авах, өөрийн сонгосон гишүүний байр суурь, өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулж ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэлд эергээр нөлөөлнө гэж үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.